Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр Барутотой хүч үзнэ

Японы их сумогийн хаврын башё өндөрлөхөд цөөхөн хоног үлдээд байна. Осака хотноо үргэлжилж буй хару башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр болох ба макүүчи буюу дээд зиндаанд зодоглож буй манай есөн хэнтэй барилдахаар оноолт таарсан талаар танилцуулъя.

Асашёорюү өнөөдөр ирнэ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаасаа хойш анх удаа энэ сарын 11-нд эх орондоо ирсэн билээ. Нутагтаа ирж, хэд хоног амарсны дараа ажлын шаардлагаар Япон руу явсан их аварга өнөөдөр Улаанбаатарт буух бололтой.

“Челси” 5:0-ээр “Портсмут”-ыг бут ниргэлээ

“МанЮ”-гаас дөрвөн оноогоор хоцорч, Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаарт бичигдээд байсан Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Портсмут”-ыг талбай дээр нь бут ниргэлээ. Дидье Дрогба, Флоран Малуда нар дубль хийж, дээр нь Фрэнк Лампард өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар “Цэнхрүүд” 5:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, дасгалжуулагч Карло Анчелоттигийн дарамтыг бага ч боловч хөнгөлжээ.

“Ювентус” Буффоныг зарна

Италийн Сери А лигийн “Ювентус” клуб шилдэг хаалагч Жанлужи Буффоныг зарахаар шийджээ. Италийн шигшээ багийн хаалгач, арвин туршлагатай Буффоны төлөө “Манчестер Сити”, “Бавария Мюнхен” нар дор хаяж 32 сая евро санал болгоно гэдэгт клубын удирдлага итгэж байгаа гэнэ.

Харумафүжи өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 12 дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн озэки Котомицүкиг ёритаоши мэхээр давснаар 12 даваатай болж, ганцаараа башёг тэргүүлсээр байна.

Азийн уулчдын цугларалтад оролцоно

Монголын уулчдын нэгдсэн холбооны тамирчид буюу Монголын уулчид Азийн уулчдын цугларалтад оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ. Үүний дараа Балбын Полдор Пик /5869 м/ уул, Альпийн нурууны ноён оргил Монбланд авирах гэхчлэн авиралтын төлөвлөгөө олон байгаа бололтой.

Өсвөрийн сагсчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Екатеринбург хотноо болох сургуулийн сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцох баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээнд оролцох Монголын шигшээ баг 25 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Т 11-р сургуулийн .Уянга багштай эрэгтэй багийн 11 сурагч, 18-р сургуулийн Г.Нэргүй багштай эмэгтэй багийн 11 сурагч, багийн ахлагч А.Болдмаа нар багтаж байгаа юм.

IJF-ийн ерөнхийлөгч С.Мияарагчаагийн фен

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр өглөө Монголд ирсэн билээ. Түүнийг Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа тэргүүтэй Монголын шилдэг жүдочид болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онгоцны буудалд угтаж авсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж