“Селтик”-ийн дасгалжуулагч ажлаасаа халагдав

Шотландын Премьер лигийн хамгийн алдартай клубуудын нэг болох “Селтик”-ийн ерөнхий дасгалжуулагч Тони Моубрей ажлаасаа халагджээ. Учир нь тус клуб энэ улиралд тааруухан амжилт гаргаж байгаа ба өнгөрөгч лхагва гаригт “Сейнт Миррен” клубт 4:0 харьцаатай хожигдсон нь түүний ажлаасаа халагдахад том нөлөө үзүүлсэн байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч өнөөдөр сэтгүүлчидтэй уулзана

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр дэлхийн цомын тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар өчигдөр Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж Монголд жүдо бөхийг эрчимтэй хөгжүүлэх талаар санал солилцсон байна.

“Реал Мадрид” Ла лигийн манлайд

Өнгөрсөн шөнө лигийн ээлжит тоглолтоо хийсэн Испанийн эзэн хааны “Реал Мадрид” хотынхоо өрсөлдөгч “Хетафе”-г 4:2-оор буулган авч, Примера лигийн тэргүүн байрыг дахин эзэллээ.

Сургуулиудыг биеийн тамирын хичээлийн хэрэглэл хангана

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спорт хороо, “Жайка” олон улсын байгууллага хамтран “Хүүхэд хөгжил хамгаалал” нэртэй төслийг энэ оноос эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

“Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах цуврал барилдаан” маргааш эхэлнэ

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй Бар жилийн шилдэг дэвжээ шалгаруулах цуврал барилдаан маргааш бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдаанд 15 дэвжээний бөхчүүд оролцох бөгөөд нэг дэвжээнээс зургаан бөх сэлгээний хоёр бөх зодоглох юм.

Дэвид Бэкхэм бэлтгэлийнхээ талбайгаар ороод гарчээ

Өсгийнийхөө шөрмөсийг залгуулах хагалгаанд орсноос хойш 11 хоногийн дараа Дэвид Бэкхэм өөрийн харьяалагддаг Хойд Америкийн MLS-ийн “ЛА Галакси” багийн талбайд очиж, багахан хэмжээний бэлтгэл хийгээд буцжээ.

Х.Цагаанбаатар Олон улсын жүдо бөхийн холбоог дэлхийд төлөөлөх боллоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос Афины олимпийн хүрэл медальт /2004 он/, жүдо бөхийн дэлхийн аварга /2009 он/, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болгох санал тавьжээ.

Хакухо даваагаа ахиуллаа

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башёгийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакухо М.Даваажаргал ганц ч унаагүй, 100 хувийн амжилтаар башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Тэрбээр өнөөдрийн барилдаанд озэки Кайотой учраа тааран барилдаж, сукуинагэ мэхээр давснаар башёгийн 13 дахь даваагаа авсан бол Кайо озэки долоон даваа, зургаан унаатай боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж