NBA-д ямар тоглолтууд болов

Тоглолтын эхний үеэд бэртэл авсан Винс Картерийг орлож гарч ирсэн Ж.Ж.Рэдик 23 оноо, карьерийн өндөр 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалтыг хийж, Межик Наггэтсийг 103-97 хожиход тусалжээ.

Ширээний теннисний тэмцээний аваргууд тодорлоо

Оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн өнгөрсөн баасан, бямба гаригт болж аваргууд тодорлоо. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Улаанбаатар, Отгон тэнгэр, Төмөр замын ДС, Сэрүүлэг, Мандах, Анагаах ухааны Ач ДС, Монгол Солонгосын техникийн коллеж, Барилгын коллеж зэрэг 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй тамирчид өрсөлдсөн байна.

Хакухо 15 даваатайгаар башёг тэргүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башё Осака хотноо үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ удаагийн хару башёд 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 13 дахь удаагаа хүртсэн юм. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдаж, уватэнагэ мэхээр давснаар 15 даваатай болж, зуун хувийн амжилтаар башёг тэргүүлэв.

Сүүлийн өдрийн барилдаанд Хакухо озэки Харумафүжитэй барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн хаврын башёгийн сүүлийн өдрийн барилдаан өнөөдөр болно. Хару башёгийн 14 өдрийн барилдааны дараах байдлаар зуун хувийн амжилтаар ганцаараа тэргүүлж буй мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадоржтой барилдана

Оюутны аварга шалгаруулах аэробикийн тэмцээн боллоо

Оюутны улсын аварга шалгаруулах аэробикийн тэмцээн өчигдөр ШУТИС-ийн Спорт зааланд болж аваргууд тодорлоо. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС зэрэг сургуулийн 40 гаруй оюутан өрсөлдсөн юм.

IJF-ийн ерөнхийлөгч тамирчдад жүдогийн өмсгөл бэлэглэлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өчигдөр Монголын жүдо бөхийн баг, тамирчдтай уулзах үеэрээ 100 гаруй тамирчдад жүдо бөхийн өмсгөл, мөн МЖБХ-нд татами бэлэглэлээ. Энэ үеэр тэрбээр эмэгтэй тамирчдыг бэлтгэл сайн хийх хэрэгтэй байгааг онцолсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж