Чөлөөтийнхөн Японд бэлтгэл хийнэ

Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид энэ сарын 22-нд Япон улсыг зорих гэж байна. Манай тамирчид тус улсад ес хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх юм. Арлын орныг зорих тамирчдын бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Б.Наранбаатар, ОУХМ Б.Батзориг, Д.Лхагвадорж, Т.Мандахнаран, Т.Даваахуяг, н.Баянмөнх нар багтаж байгаа бол шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном тэднийг ахлах юм байна.

Бэкхэмийн хагалгаа амжилттай болжээ

Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн өсгийний шөрмөсийг залгах хагалгаа хийсэн мэс заслын мэргэжилтэн хагалгаа амжилттай болсон талаар мэдэгджээ. Бэкхэмийн өсгийний шөрмөс тасарсан учир тэрбээр хагалгааны дараа дээд тал нь зургаан сар хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн талбайгаас хөндий байх шаардлагатайг мэс заслын эмч Сакари Орава зөвлөсөн байна.

Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн маргааш Спортын төв ордонд болох ажээ. 32 дахь удаагаа багачуудын дунд зохион байгуулж буй уг тэмцээн маргааш Спортын ордны А зааланд 10.00 цагаас эхлэх юм.

”Формула-1”-ийн 2010 оны шинэ улирлын гараа эхэллээ

Өчигдөр Бахрейнд ”Формула-1”-ийн 61 дэх улирлын тэмцээн эхэллээ. Энэ өдөр хурц нартай агаар хуурай байлаа. Нийт гарах ёстой 12 багийн 24 нисэгч гараанаас гарсан байна. Энэ жил шинээр Lotus, Hispania болон Virgin багууд нэмэгдэж орсон бөгөөд нисэгч нараас тав нь буюу Бразилийн Лукас ди Грасси болон Бруно Сенна, Германы Нико Хьюлкенберг, индиан нисэгч Карун Чандхок, Оросын Виталий Петров нар анх удаагаа Формулад оролцож байна.

Даамчдыг хүлээн авч уулзана

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр 11.00 цагаас БНХАУ-ын Хөлунжян мужийн Ичунь хотноо болсон зуун буудалт даамын гурван улсын анхдугаар уулзалт тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзах аж

Елена Исинбаева хэсэг хугацаанд их спортоо орхих бололтой

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэлхийн шилдэг хөнгөн атлетикчаар гурвантаа шалгарч байсан ОХУ-ын амьд домог Елена Исинбаева тулгуурт харайлтын спортын түүхэнд тасралтгүй өндөр амжилт гаргаж байсан ч хоёр дахь удаагаа томоохон уралдаан, тэмцээнд тааруухан амжилттай оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж