Түүхэн хар амжилтаас зугтаасан Нэтсийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа юу?

Ордонд цугласан үзэгчид, багийн удирдлага, тоглогчид, дасгалжуулагчид бүгд л нэг санаа амарч, бүр ордны хөтлөгч “Бид 10 дахь хожлоо авлаа!!!!!!!!” хэмээн баяртай нь аргагүй орилж байсныг сонсоход Нью Жерси Нэтс ёстой л нэг хар түүхийн эзэд болохоос зугтаж чадсан юм. Одоохондоо 1972-73 оны “Филаделфиа 76” баг 9-72 гэсэн амжилтаараа хар түүхийн эзэд хэвээрээ үлдлээ.

Марк Кавендиш “Giro d’Italia”-д оролцохгүй

Британийн мэргэжлийн дугуйн спортын тамирчин Марк Кавендиш ирэх тавдугаар сард болох улирлын чухал гурван тэмцээний нэг “Giro d’Italia”-д оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь тэрбээр цаг хугацааны хувьд “Giro d’Italia” уралдаантай давхцаж буй “Tour of California”-д оролцож, улирлын хамгийн том, нэр хүндтэй тэмцээн болох “Tour de France”-ын бэлтгэлээ базаах гэнэ.

Федерер Майамигийн нээлттэй тэмцээнийг орхилоо

Майамид үргэлжилж буй 4.5 сая ам.долларын шагналын сантай “Sony Ericsson Open” тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер Чехийн Томаш Бердыкт ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдлаа. Шөвгийн наймд учраа таарсан хоёр тамирчны тоглолт хоёр цаг гаруй үргэлжилж, 6-4 6-7 7-6 харьцаатай өндөрлөсөн байна.

“Арсенал”, “Барса” нар эвийн гэрээ байгуулав

Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан “Арсенал”, “Барселона” нарын тоглолт өнгөрсөн шөнө “Эмират” цэнгэлдэхэд болж, 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын эхнээс л “Барса” олон ч удаа ширүүн довтолгоог эхлүүлсэн ч Мануэль Альмуния тэднийг удаа дараа зогсоосоор байсан юм.

Ван Бастен “Челси”-г дасгалжуулах уу?

Премьер лигийн “Челси” клубын захирал Фрэнк Арнесен голланд мэргэжилтэн Марко ван Бастенг багтаа авчрах бодолтой байгаа гэнэ. Тэрбээр Карло Анчелоттиг ажлаас нь чөлөөлж, түүнийг орлох шинэ хүнийг эрэлд гарсан бөгөөд Голландын шигшээ баг болон “Аякс” клубыг дасгалжуулж байсан Ван Бастен түүний жагсаалтын тэргүүнд бичигдээд байгаа ажээ.

Өмнөд Солонгос “Формула-1”-т бэлтгэж байна

“Формула -1”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ази тивийн томоохон төлөөлөл болох Өмнөд Солонгост анх удаагаа хөл тавих гэж байна. 10-р сард Өмнөд Солонгосын ОУ тойрог зам дээр болох “Формула 1”-ийн гранпри уралдаан түүхэнд анхны хэмээн бичигдэх болно.

“Сэнгүр лиг”-ийн 2-р тойргийн тоглолт дуусав

Монголын сагсан бөмбөгийн холбооны сэнгүр лигийн 2-р тойргийн ээлжит тоглолт өчигдөр “Лидер Халлелуяа” болон “Хараагийн харцага” багуудын хооронд боллоо. Тоглолт таардаггүй гэх 2 багийн тоглолт улирлын тоглолтын үр дүнд ихээхэн нөлөөлөх байсан юм.

Дэлхийн аваргын туршилтын гараа боллоо

Нисгэгчид өчигдөр туршилтын уралдааныг хийсэн бөгөөд өнөөдрөөс жинхэнэ гараанаас гарч өрсөлдөх ажээ. Хэдийгээр 6 удаа дэлхийн аварга хэмээх нэр хүндийг хүртсэн ч Ситреон багийн лидер Себастиан Леоб амжилтаар цадаагүй бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж