“Лейкерс”-ийн Ф.Жэксон шүүгчдийг шүүмжилснийхээ төлөө торгуулжээ

NBA-ын “ЛА Лейкерс” багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон тоглолтын шүүх бүрэлдэхүүн, албаны хүмүүсийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилснийхээ төлөө 35 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээсэн талаар NBA-ын үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Стю Жэксон мэдэгдсэн байна.

Хөгжөөн дэмжигчдийн нүүр рүү усны сав чулуудсан Гуэрреро торгуульжээ

Германы “Хамбург” клубт хүчин зүтгэж буй Перугийн хөлбөмбөгч Пауло Гуэрреро тоглолтын үеэр хөгжөөн дэмжигч рүү усны сав шидсэн хэргээр их хэмжээний мөнгөн торгууль амсчээ. Гуэррерогийн хэлснээр тэрхүү хөгжөөн дэмжигч өөрөө зүй бус авир гаргаж, доог тохуу хийсэн гэнэ.

ATP-гийн шинэчилсан чансааны жагсаалт гарлаа

АТР буюу мэргэжлийн эрэгтэй талбайн теннисчдийн холбооноос дэлхийн чансааны шинэчилсэн жагсаалтыг гаргажээ. Саяхан Майамид болж өнгөрсөн “Sony Ericsson Open” тэмцээний хагас шигшээд шалгарсан Испанийн теннисчин Рафаэль Надаль шинэчилсэн жагсаалтаар нэг байр ахиснаар Британийн Энди Муррейг гүйцэж, жагсаалтын гуравдугаарт бичигджээ.

“Нью кастль Юнайтед” премьер лигт өрсөлдөнө

Английн премьер лигээс хасагдан доод лиг рүү уруудаад байсан домогт Нью кастль Юнайтед клубыг бид ирэх жил премьер лигт дахин харах нь ээ.
Нью кастл Юнайтед доод лигийн Нотингам Форест багтай 0-0-ийн харьаатай тэнцсэнээр Английн аварга шалгаруулах тэмцээнд 89 оноотой тэргүүн байрт бичигдэж эхэллээ.

“Хассан гранпри” эхэллээ

Мэргэжлийн теннисчдийн дараагийн зогсоол Мороккагийн Касабланка хот болж байна. 25 дахь жилдээ зохион байгуулж буй “Хассан гранпри” тэмцээний нээлтийн тоглолтын талаарх мэдээллийг хүргэе.

Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын тэмцээн болно

БСШУЯ-ны  харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөрийн тамирчдын “Тэмүүлэл”  тэмцээн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох аж. Тэмцээнийг олон улсын бөхийн холбооны дүрмийн дагуу шүүгчдийн зөвлөл удирдах юм байна. Тамирчид доорх жингээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж