Л.Армстронгийн “Tour de France”-ын төлөвлөгөө бүтэлгүйтэв

Мэргэжлийн дугуйн спортын “Tour de France” уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронг энэ жилийн уралдаанд оролцох бэлтгэлээ базаахаар Францад зохиогдож буй “Circiut de l Sarthe” уралдаанд өрсөлдөж байсан ч гэдэсний халдварт өвчин тусч, биеийн байдлын улмаас тэмцээнийг орхижээ.

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Зимбабвед бэлтгэлээ базаана

Ирэх зургадугаар сарын 11-нд эхлэх FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 32 шилдэг багийн эгнээнд багтсан Хойд Солонгосын хөлбөмбөгчид дэлхийн аваргын бэлтгэлээ Зимбабве улсад базаах гэнэ.

“Mercedes” Шумахерт итгэж байна

“Формула-1”-д уралдаж буй Михаэль Шумахерийн өрсөлдөгчид нь дэлхийн долоон удаагийн аваргыг дэндүү басамжилж байгаа нь “тэнэг” хэрэг хэмээн “Mercedes GP” багийн захирал Ник Фрай мэдэгджээ.

Антонио Бандерас мото спортод хөл тавьжээ

Холливудын жүжигчин Антонио Бандерас 2010 оны улиралд мотоспортын “Moto2” ангилалд өөрийн гэсэн багийг бий болгожээ. “Jack&Jones by Antonio Banderas” нэрээр уралдах уг баг нь мотоспортын элит ангилал болох “MotoGP” цувралын доод ангилал “Moto2”-т өрсөлдөх бөгөөд энэ сарын 11-нд эхлэх Катарын гараанд анх удаа уралдааны талбарт гарах гэнэ.

Малайзын GP тасалбарын үнээ бууруулна

Мото спортын “Формула-1” ангиллын Сепанг хотноо зохиогддог Малайзын гран-при уралдааныг үзэх тасалбарын үнийг бууруулах болсон талаар зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Өнгөрөгч ням гаригт болсон Малайзын гран-при уралдаанд Себастьян Веттель тэргүүлж, Марк Уэббер удаалсан бөгөөд энэхүү сонирхолтой уралдааныг 98 мянга гаруй спорт сонирхогчид үзэж сонирхжээ.

Х.Цагаанбаатар цол нэмлээ

Афины олимпийн хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2009 оноос Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хороонд харьяалагдах болж, ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой болсон билээ.

“Таван цагариг”-ийн нэрэмжит уралдаан болно

Монголд спортын сэдвээр тогтвортой, өргөн мэдээлэл өгч байдаг, спорт сонирхогчдын хамгийн эрэлт ихтэй сонин хэмээн олон түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн “Таван цагариг” сонин энэ сарын 22-нд 15 нас хүрэх юм.

Оюутны УАШТ-ий хуваарь өөрчлөгджээ

Монгол Улсын 2010 оны Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зохион байгуулж, волейбол, аэробик, ширээний теннисний төрлүүдийн тэмцээн болоод байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж