Клейстерс 258-д эрэмбэлэгдсэн теннисчид ялагдлаа

Өнгөрсөн долоо хоногт болсон Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлж, дэлхийн топ 10 теннисчдийн эгнээнд багтах болсон АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Ким Клейстерс лхагва гаригт эхэлсэн Андалусиягийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт дэлхийд чансаагаараа 258-рт эрэмбэлэгдсэн тамирчинд ялагдаж, тэмцээнийг орхилоо.

Европын лиг: “Фулхэм” дараагийн шатанд

Английн Премьер лигийн “Фулхэм” клуб Европын лигийн шөвгийн наймд Германы “Вольфсбург”-ийг буулган авч, дахин шуугиан тарилаа. Рой Хожсоны удирдаж буй Лондонгийн “Фулхэм” Европын лигийн шөвгийн 32-т Италийн алдарт “Ювентус”-ыг улмаар дараачийн тойрогт өнгөрсөн жилийн аварга Украйны “Шахтёр Донецк” клубыг хожсоноор шөвгийн наймд шалгарсан билээ.

Чөлөөтийн УАШТ-ий хөтөлбөр

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болох билээ. Орон нутагт зохион байгуулах тус тэмцээний хөтөлбөрийг танилцуулж байна.

Сонгинохайрханы хишиг барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сүүлийн жилүүдэд зохион байгуулж хэвшсэн Сонгинохайрхан уулын хишиг барилдаан ирэх бямба гаригт Бөхийн өргөөнд болох ажээ.

Э.Бадар-Ууганы тухай нэвтрүүлэг бэлэн болжээ

BBC телевизийн сэтгүүлчид өнгөрсөн гуравдугаар сарын дундуур манай улсад зочилж, Бээжингийн олимпийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы тухай нэвтрүүлэг хийгээд буцсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж