“Рома” Сери А-г тэргүүлж эхэллээ

Италийн Сери А лигийн гол төлөөлөгчдийн нэг “Рома” өнгөрсөн шөнө “Аталанта”-г 2:1 харьцаатай хожсоноор аваргаа хамгаалан өрсөлдөж буй “Интер Милан” лигийн тэргүүллээ “Рома”-д алдлаа.

Хэвлэлийнхэн боулингоор өрсөлдөнө

Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын боулингийн аварга шалгаруулах нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 18-ны ням гаригт зохион байгуулах ажээ. Тэмцээнийг Монголын боулинг сонирхогчдын холбооноос санаачлан зохион байгуулах бөгөөд “Сүү” хувьцаат компани ивээн тэтгэж байгаа ажээ.

К.Возняцки Понте-Ведрагийн цом хүртлээ

Дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Данийн 19 настай залуу теннисчин Каролина Возняцки Флорида мужийн Понте-Ведрад зохиогдсон “MPS Group Championships” тэмцээний аваргын төлөө Беларусийн Ольга Говорцоваг 6-2 7-5 харьцаатай хожиж, тэмцээний аваргын цом хүртлээ.

”Портсмут” FA Cup-ын финалд шалгарлаа

Өнгөрсөн шөнө Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх тэмцээний хагас шигшээгийн “Портсмут” болон “Тоттенхэм” нарын тоглолт өрнөж, нэмэлт цагт 2:0 харьцаатай “Портсмут”-ын ялалтаар өндөрлөсөн байна.

“Челси” FA Cup-ын финалд шалгарлаа

Аваргын алтан цомоо хамгаалахаар өрсөлдөж буй Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө “Уэмбли” цэнгэлдэхэд “Астон Вилла”-г 3:0 харьцаатай буулган авснаар FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхтэй боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж