Терригүй “Челси” 10-уулаа “Тоттенхэм”-д ялагдлаа

Английн Премьер лигийг тэргүүлж буй Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнийн тоглолтод “Тоттенхэм”-д 2:1 харьцаатай ялагдсанаар “МанЮ”-гийн лигийн аваргын цом хүртэх боломж нээлттэй хэвээр үлдлээ.

”Дуулиан-2020”-ын аваргууд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Их талын дуулиан” Төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй заалны хөлбөмбөгийн ”Дуулиан-2020” тэмцээний аваргууд баасан гаригт тодорлоо.

Баруто Хакухог дийлэв

Хаврын үзүүлэх барилдаануудын нэгэн болох Канагава мужийн Фужисава хотод болсон бичил тэмцээнд гуравдугаар сарын 31-нд озеки цол авсан Эстонийн үлэмж биетэн Баруто түрүүлэв.

Реалд боломж бий

Испанийн Ла лигийн 32 дахьтойргийн үлдсэн хэдэн тоглолт өнгөрөгч шөнө боллоо. Лигийг тэргүүлэгч Барселона баг Депортиво Ла Корука багийг энэ тойрогт 3-0-ээр хожсоноор хүснэгтийн эхэнд Реал Мадридаас 6 оноо тасран бичигдсэн байлаа.

Испаничууд өнгөтэй байна

104 дэх удаагаа болж байгаа “Монте Карло Мастэрс” тэмцээний 3р шат өндөрлөж, шилдэг 8 теннисчний нэрс тодорлоо. Надал, Жокович зэрэг дэлхийн шилдэгүүд оролцож байгаа энэ тэмцээнд Испаны 5 теннисчин шилдэг 8-д үлдээд байна.

Брэндон Рой плей-оффт оролцохгүй

Портлэнд Трэйл Блэйзэрс багийн лидер тоглогч Брэндон Рой баруун өвдгөндөө маргааш мэс засал хийлгэх болсон тул плей-оффын тоглолтонд оролцохгүй гэж багийнх нь удирдлагууд мэдэгдлээ.

Хэн нь шилдэг вэ?

Английн PFA буюу Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналын өрсөлдөөнд дөрвөн тоглогч тунан үлджээ.

Дэвид Хэй тулааны талаар Кличкотой ярилцаж эхэлжээ

WBA-ын хүнд жингийн дэлхийн аварга Британийн боксчин Дэвид Хэй хүнд жингийн бүсээ төрөлжүүлэхээр мэргэжлийн боксын рингэнд нэр алдраа цуурайтуулсан Украйны ах дүү Кличкогийн хэн нэгтэй нь тулалдана гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

2011 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий маскотыг танилцууллаа

2011 оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 4-ний хооронд БНСУ-ын Дэгү хотноо зохиогдох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 500 хоног үлдээд буй энэ үед  тус тэмцээний албан ёсны маскот болон зурагт хуудсыг танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж