Адриан Муту есөн сар эрхээ хасуулжээ

Английн “Челси” клубт хүчин зүтгэж байсан Румыны шигшээ багийн довтлогч Адриан Муту өнгөрөгч нэгдүгээр сард сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн учир Италийн олимпийн хорооноос есөн сарын хугацаатай түүний эрхийг хасчээ.

“Ливерпуль” 3:0 “Уэст хэм”

Английн Премьер лигийн “Ливерпуль” клуб өнгөрсөн шөнө Энфилд цэнгэлдэхдээ Лондонгийн “Уэст хэм”-ийг хүлээн авч, 3:0 харьцаатай төвөггүй буулган авснаар Аваргуудын лигийн эрх бүхий лигийн эхний дөрөвт багтах боломжоо нэг алхмаар урагшлуулав.

Олимп судлалын төвөөс сургалт явуулна

Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Олимп судлалын төвөөс ирэх пүрэв гаригт “ЕБС-ийн олимпийн танхимын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга зам” сэдэвт нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн дэргэдэх олимпийн танхимын арга зүйчдийн сургалт, семинарыг зохион байгуулах ажээ.

Надалийг дахин гэмтлээ

Саяхан Монтэ Карло Мастэрс тэмцээнд амжилттай оролцон зургаа дахь дараалсан цомоо хүртээд байсан дэлхийн №3, Испанийн тэннисчин Рафаэль Надалийн өвдөгний бэртэл нь сэдэрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж