Эмгэнэл зарлаж, тэмцээнийг хойшлуулав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй буудлагын спортын дэлхийн цомын тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 50 метрийн double trap буудлага болж, медальтнууд тодрох ёстой байсан ч тус улсын Цинхай мужид болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, улсын хэмжээнд эмгэнэл зарласан учир спорт, урлагийн бүх тоглолтыг цуцалж, хойшлуулжээ

Асашёорюү бэлтгэл хийж байна

Гэнэтийн санаандгүй шийдвэр гарган, зодог тайлж, ид барилдах үедээ сумогийн дэвжээг орхисон их аварга Асашёорюү өдгөө эх орондоо амьдарч буй.

Азийн морин спортын холбооны гишүүнээр элсчээ

Монгол Улсын шадар сайд, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн М.Энхболд энэ сарын 13-17-нд Сидней хотноо болсон Азийн морин спортын холбооны 33 дугаар бага хуралд урилгаар оролцжээ.

Ч.Бат-Эрдэнэ Азийн даамын холбоог удирдана

Монголын даамын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Азийн даамын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсныг албан ёсоор танилцуулав.

Эссьен энэ улирлын тоглолтыг өнжинө

Ганын шигшээ болон Английн премьер лигийн Челси багийн хагас хамгаалагч Майкл Эссьен энэ улиралд дахин хөлбөмбөгийн талбайд гарахгүй болжээ.

Өмнөд Африк vs Хойд Солонгос

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа Өмнөд Африкын хөлбөмбөгийн шигшээ багийнхан Германы Франкфурт хотноо ирээд байна.

Оцон шувуунуудад нэг хожил хэрэгтэй

Үндэсний хоккейн лигийн өнгөрсөн улирлын аварга Питтсбург Пингвинс плэй-оффын эхний шатанд Оттава Сенаторс багтаа учраа тааран тоглож байгаа билээ.Цувралыг хожигдлоор эхлүүлсэн аваргууд 2 дараалан ялалт байгуулснаар энэ алдаагаа бүрэн цайруулсан юм.

О’Салливан, С.Дэвис нар 2-р шатанд шалгарлаа

70 дахь удаагаа зохион байгуулж буй Снүүкэрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны тоглолтууд үргэлжилсэн хэвээр байна. Өчигдрийн байдлаар дэлхийн хоёр шилдэг снүүкэрч дараагийн шатанд шалгарлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж