“Уимбльдон”-ы аварга сая фунт стерлингийн шагналтай

Мэргэжлийн талбайн теннисний “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг болох алдарт “Уимбльдон” тэмцээн шагналын сангаа нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн тамирчид аваргын цомоос гадна нэг сая фунт стерлинг буюу 1.53 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэх болжээ.

Лионоос эмээх шалтгаан Баварид бий

Байарн Мьюнхэний дасгалжуулагч асан Отмар Хицфэлд аюултай өрсөлдөгч Лионыг басч болохгүй гэдгийг багийнхандаа сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Баваричууд өөрсдийн Аллиэнс Арэнад эхний тоглолтыг хийх юм.

Аваргуудын лиг: “Интер” 3:1 “Барселона”

Өнгөрсөн шөнө Сан Сиро цэнгэлдэхдээ Испанийн “Барселона” клубыг хүлээн авч тоглосон “Интер Милан” 3:1 харьцаагаар Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа.

Б.Сэр-Од: Хөнгөн атлетикийн холбоондоо баярлалаа

Лондон хотноо энэ сарын 18-нд болж өнгөрсөн марафон гүйлтийн тэмцээнд амжилттай оролцож Монгол Улсын нэрийг Алтан медалийн индэр дээр дуудуулж чадсан Бат-Очирын Сэр-Од Лондонгоос мэндчилгээ ирүүлжээ.

Харилцан туршлага солилцлоо

БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн хамт олон мэргэжлийн өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэдэг Олимп дээд сургуульд энэ сарын 19-ны өдөр зочлон харилцан туршлага солилцлоо.

Чөлөөт бөхийн сорил тэмцээн болно

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Сэлэнгэ аймагт зохион байгуулсан бол энэ сарын 23-25-нд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь урьдчилсан сорилыг Спортын төв ордонд явуулах гэж байна.

Лампард найз бүсгүйгээ тансаг зоогонд урьжээ

Английн шигшээ багийн шилдэг тоглогчдын нэг Фрэнк Лампард өчигдөр найз бүсгүй Кристин Бликлигээ ээжийнх нь хамт Лондонгийн баруун дүүрэгт орших гэрийнхээ ойролцоо тансаг ресторанд урьж, гурвуулаа оройн зоог барьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж