Ө.Тулгаа заан таалал төгсчээ

Монгол Улсын шилдэг заан, самбо бөхийн спортын мастер Өлзийн Тулгаа 2010 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын бөхийн спорт, Монголын нийт бөх сонирхогчдод нөхөж болшгүй гарз учирлаа.

Армстронг “Tour of the Gila”-д уралдана

“Tour de France” уралдааны долоон удаагийн аварга, АНУ-ын мэргэжлийн дугуйчин Лэнс Армстронг ирэх долоо хоногт эхэлж, таван өдөр үргэлжлэх “Tour of the Gila” уралдаанд оролцох талаар тэмцээний зохион байгуулагчид мэдэгдсэн байна.

Чөлөөтийнхөн “сорил” өгнө

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн сорил тэмцээний хоёрдугаар шат энэ сарын 24-ний бямба гаригт Cпортын төв ордонд болох ажээ.

Шилдэг дасгалжуулагчаар Скотт Бруукс тодорлоо

NBA-гийн энэ улирлын шилдгүүд эхнээсээ тодорч эхлээд байна. Өчигдөр Орландо Мэжик багийн төвийн тоглогч Двайт Ховард шилдэг хамгаалан тоглогч шагналын эзэн болсон бол өнөөдөр “Шилдэг дасгалжуулагч” өргөмжлөлийг Оклахама Сити Тандэр багийн дасгалжуулагч Скот Бруукс хүртлээ.

“Forbes”-ийн баячуудын жагсаалтыг “МанЮ” тэргүүллээ

“Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян, үнэ цэнэтэй хөлбөмбөгийн клубуудын жагсаалтыг “Манчестер Юнайтед” дахин тэргүүллээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Францын “Deloitte”-оос гаргасан “хөлбөмбөгийн мөнгөний лиг”-т “МанЮ” Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн билээ.

Шилдэг хамгаалан тоглогч Двайт Ховард

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэйоффын тоглолтууд сонирхолтой өрнөж байгаа энэ мөчид улирлын шилдгүүдийн нэрс эхнээсээ тодорч эхлэх болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж