Х.А.Самаранчийг сүүлийн замд нь үдлээ

Олон улсын олимпийн хорооны хүндэт ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийг сүүлийн замд нь үдэх ёслолд дэлхийн спортын болон улстөрийн салбарын нэрт төлөөлөгчид оролцож, түүнд гүнээ хүндэтгэл үзүүлсэн байна.

Форланы гоол “Атлетико”-д ялалт авчирлаа

Мадрид руу “марафон” аялал хийсэн “Ливерпуль” өнгөрсөн шөнө “Атлетико Мадрид”-ын талбайд зочилж, Европын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтдоо 1:0-ээр ялагдал хүлээлээ.

Гандболын тэмцээн болно

Монголын Үндэсний Олон нийтийн Радио, Телевизийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах гандболын 17 дахь удаагийн тэмцээн 5 сарын 1-2-ны өдрүүдэд МУБИС-ийн БТДС-ийн Спорт зааланд болох аж.

Б.Батзориг, Э.Ням-Очир нар “Хилчин”-ээр овоглоно

Монголын спортын бүхий л төрөлд үнэтэй хувь нэмэр оруулж, шилдэг тамирчдыг бэлтгэхэд голлох үүрэг гүйцэтгэж байдаг Бригадын генерал Ц.Сэргэлэн даргатай Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороо “Амжилтын төлөө хамтдаа” байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаар болжээ.

“Тандерс”-ийн Брукс NBA-ын шилдэг дасгалжуулагч болов

NBA-ын “Оклахома Сити Тандерс” багийг анх удаагаа плей-оффт шалгаруулж чадсан ахлах дасгалжуулагч Скотт Брукс Хойд Америкийн спортын салбарын сэтгүүлч, тайлбарлагч нарын саналаар NBA-ын оны шилдэг дасгалжуулагч боллоо.

Роббены шидэт гоол “Бавари”-д ялалт авчирлаа

Сүүлийн үед форм сайтай байгаа голланд тоглогч Аржен Роббены бас нэгэн шидэт гоолын ачаар “Баейрн Мюнхен” өнгөрсөн шөнө талбайдаа Францын “Лион” клубыг буулган авч, Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтдоо ялалт байгууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж