“Челси” долоон гоол оруулав

Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “Стоук сити”-г 7:0-ээр бут ниргэж, лигийн тэргүүн байраа “МанЮ”-гаас буцаан авлаа.

Кака эргэж ирлээ

Бразилийн суперстар Кака гэмтлээс эргэн ирж, “Реал Мадрид”-ын төлөө ээлжит гоолоо оруулснаар өнгөрсөн шөнө “Реал Зарагоза”-г буулган авлаа.

Жинобилли дэлхийн аваргад оролцохгүй

Аргентиний сагсан бөмбөгч Ману Жинобилли энэ зун Турк улсад зохиогдох FIBA-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

Олимпийн аварга Н.Лаврова авто ослоор нас барав

Олимпийн наадмын гимнастикийн хошой аварга ОХУ-ын нэрт тамирчин Наталия Лаврова авто осолд орж, таалал төгсчээ. Москва хотын замын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Лаврова эгчийнхээ хамт явж байсан бөгөөд машиныг эгч нь жолоодож байсан байна.

“МанЮ” Премьер лигийг тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн шөнө лигийн ээлжит тоглолтоо хийсэн “Манчестер Юнайтед” 3:1 харьцаатай “Тоттенхэм Хотспур”-ыг буулган авч, Премьер лигийн хүснэгтийн тэргүүн эгнээнд бичигдэх болсон ч гол тоглогч Уейн Рүүни улирлын тоглолтууд өндөрлөтөл талбайд гарах боломжгүй болсон гэх таагүй мэдээтэй хоцорлоо.

“Селтикс”-ийн Уоллос мөнгөн торгуул хүлээжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Бостон Селтикс” багийн тоглогч Рашид Уоллос тэмцээний шүүгчдийг олон нийтийн өмнө ил тод байдлаар шүүмжилгээр хэргээр 35 мянган ам.долларын мөнгөн торгуул хүлээжээ.

Мерритт сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд олимп болон дэлхийн аваргаар тодорсон АНУ-ын тамирчин ЛаШон Мерритт өнгөрсөн оны аравдугаар сараас 2010 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд гурван удаа сэргээшийн шинжилгээнд хамрагдаж, бүгдэд нь бүдэрчээ.

Хөнгөн атлетикийн шилдэгүүдээ тодруулна

Хөнгөн атлетикийн Алтан гран-при тэмцээний дүн өнөөдөр гарна. Нийт 16 байгууллагын 300 тамирчид оролцсон энэхүү тэмцээний хаалтын ажиллагаа өнөөдөр 14 цагт Биеийн тамирын дээд сургуулийн өмнөх спорт талбайд болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж