“Интер” Европын тэргүүн цомын төлөө

Жозе Моуриньогийн “Интер Милан” “Барса”-г буулган авч, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалд “Баейрн Мюнхен”-тэй өрсөлдөхөөр боллоо.

Канад, Монголын хамтарсан бэлтгэл үргэлжилж байна

Монголын чөлөөт бөхийн холбооны урилгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр манай улсад ирээд байгаа Канадын шигшээ багийн тамирчид Спортын төв ордонд хийж буй хамтарсан бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

“Мэжик”-ийн Ховард торгуулжээ

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шүүгчид, шүүх бүрэлдэхүүнийг ямар нэг байдлаар шүүмжилсэн этгээд шийтгэл хүлээдэг заншилтай гэж болно. Харин энэхүү “харгис” шийтгэлийн ээлжит золиос нь “Орландо Мэжик” багийн тоглогч Двайт Ховард болжээ.

Монголд пауэрлифтингийн ААШТ болно

Монголын пауэрлифтингийн холбоо буюу хүчний гурван төрөлтийн спортынхон ирэх тавдугаар сард манай улсад зохион байгуулах Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ.

Елена Исинбаева “Сингапур-2010”-ын элчээр сонгогджээ

IOC буюу Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулах гэж буй “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн наадмын элч төлөөлөгчөөр тулгуурт харайлтын домогт тамирчин Елена Исинбаева сонгогджээ.

“Yahoo” Премьер лигийн онцгой эрх авчээ

Интернэт медиа салбарт ноёрхогч “Yahoo” компани Английн хөлбөмбөгийн Премьер лигийн highlights буюу гол, онцлох хэсгийг онлайн хэлбэрээр 2013 он хүртэл түгээх онцгой эрхтэй болжээ.

“TLG-13”-ын хөвгүүд тэргүүлэв

Спортын төв ордонд дөрөвдүгээр сарын 19-27-ны өдөр үргэлжилсэн сагсан бөмбөгийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн мягмар гаригт өндөрлөлөө.

Жамал Крауфорд шилдгээр шалгарлаа

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо энэ улирлын ээлжит шилдгүүдээтодрууллаа. Энэ жилийн шилдэг зургаа дахь тоглогчоор “Атланта Хаукс” багийн Жамал Крауфорд тодорчээ. Арван жилийн хугацааг NBА-д өнгөрүүлэхдээ “Чикаго”, “Нью-Йорк”, “Голдэн Стэйт” багт хүчин зүтгэж байсан ч тэрээр хэзээ ч сэлгээнээс тоглож байгаагүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж