Испанийн гран-при “Red Bull”-ынх болов

Австралийн нисгэгч Марк Уэббер өчигдөр Барселона хотноо болж өнгөрсөн Испанийн гран-при уралдаанд түрүүллээ. Испанийн Фернандо Алонсо түүний араас нэхэж, хоёрдугаарт барианд орсон бол Уэбберийн багийн анд Себастьян Веттель шагналын тавцанд гарах сүүлчийн нисгэгч болсон байна.

Харумафүжи дахин өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд зүүн жигүүрийн озэки Харумафүжи Д.Бямбадорж маэгаширагийн хоёр дахь бөх Точиношинд цүридаши мэхээр өвдөг шороодсоноор хоёр өдрийн барилдааны дараах байдлаар хоёр унаатай болоод байна.

Чөлөөтийнхөн Азийн аваргыг зорилоо

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-16-ны өдрүүдэд Энэтхэгийн Дели хотноо болно. Тивийн аваргад өрсөлдөх Монголын шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө 11.50 цагт ниссэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж