Пара-Таеквондогийн хоёр дахь удаагийн тэмцээн болов

Монголын таеквондогийн холбооны баг тамирчид 2010 оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон Пара- Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Бүү санаа зов, шар айраг хүрэлцээтэй

Хөлбөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирж үзэх фэнүүд санаа зоволтгүй, бүгдэд шар айраг хүрэлцэх болно гэж Өмнөд Африкийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч “South African Breweries” компанийн гүйцэтгэх захирал Norman Adami мэдэгдлээ.

Федерер гуравдугаар шатанд шалгарлаа

Федерер гуравдугаар шатанд шалгарлаа

Өнгөрөгч даваа гаригт эхэлсэн Мадрид Мастерс тэмцээнд аваргаа хамгаалан өрсөлдөж буй дэлхийн номер нэг теннисчин Рожер Федерер өчигдөр Германы Бенжамин Бекерийг 6-2 7-6 харьцаатай хожсоноор тэмцээний гуравдугаар тойрогт шалгарлаа.

Сэргээшийн шинжилгээнд гахайн шарсан мах буруутай гэнэ

Бээжингийн олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд аваргалсан Хятадын тамирчин Тун Вений сэргээшийн шинжилгээнээс кленбутерол гэх хориотой бодис илэрсэн нь гахайн шарсан мах их хэмжээгээр идсэнтэй холбоотой хэмээн түүний дасгалжуулагч нь мэдэгджээ.

“Олимпийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцав

МҮОХ-ны Олимп судлалын төв, Баянзүрх дүүргийн “Нагано” Олимпийн зөвлөлтэй хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын 21, 84, 102, 111, 48, 33, 97, 68, 53, 44 дүгээр сургуулиудын дэргэдэх Олимпийн танхимын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан заавар зөвлөмж өгч, арга зүйн туслалцаа үзүүллээ.

Рүүни шагналын хет-трик хийлээ

Английн шигшээ баг болон “Манчестер Юнайтед” клубын авьяаслаг довтлогч Уейн Рүүни Премьер лигийн ивээн тэтгэгч “Barclays”-аас тодруулдаг улирлын шилдэг тоглогчийн шагнал хүртсэнээр энэ улиралд шагналын хет-трик хийж чадлаа.

Спортынхон сагсан бөмбөгийн талбайд “болзлоо”

Монголын үндэсний олимпийн хороо, сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс хамтран зохион байгуулж буй спорт холбоодын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн цомын төлөөх тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж