Ахмадын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

Монголд сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулсан Д.Содномзундуй агсны нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд эхэллээ.

Форлан “Атлетико”-д Европын цом авчирлаа

Германы Гамбург хотноо өчигдөр болж өнгөрсөн Европын хөлбөмбөгийн холбооны Европын лигийн тэмцээний аваргын цомын төлөөх тоглолтод Диего Форлан нэмэлт цагт ялалтын гоолыг оруулж, багтаа Европын цомыг авчирсан байна.

Уулчид Палдор оргилыг эзэллээ

Азийн уулчдын цугларалтыг зорьсон Монголын уулчид эх орондоо ирээд байна. Манай уулчид Ази тивийн уулчдын цугларалтад дөрөвдүгээр сарын 15-30-ны өдрүүдэд хамрагдсан бөгөөд энэ хугацаанд Гималайн салбар уулсын нэг, Палдор оргилд амжилттай авирчээ.

“Допингийн дасгалжуулагч” Чарли Фрэнсис нас барлаа

1980-аад онд хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн зайд хамгийн хурдан тамирчин хэн байсан бэ гэвэл уг спортыг сонирхогчид Канадын Бэн Жонсон, Америкийн Карл Люис нарыг нэрлэх биз ээ. Гэхдээ хамгийн дуулиан шуугиантай нь мэдээж Канадын тамирчин Бэн Жонсон байв.

Лэйкэрс, Фэникс хоёрын гол хүчин зүйлүүд

Манай цагаар ирэх мягмар гарагт эхлэх өрнөд бүсийн шигшээ тоглолтыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.Учир нь Фэникс Санс, ЛА Лэйкэрс хоёр 2006,2007 онуудад плэйоффын эхний шатанд учраа таарч, тухай бүрт нь Аризона мужийн баг илүүрхсэн.

Швейцарчуудын түүхэн ялалт

Хоккейн дэхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө нийт дөрвөн тоглолт явагдснаас хамгийн сонирхолтой нь “Б”хэсэгт үчраа таарсан Олимпийн аварга Канад болон Швейцарын шигшээ багуудын тоглолт байлаа.

Александр Винокуров удаан тэссэнгүй

Дугуйн олон өдрийн Жеро Де Италиа уралдааны дөрөв дэх гараа Савилианогоос Күнэо хүртэл 32.5 километрт багийн цуваа гараагаар үргэлжилсэн байна. Цаг агаарын хувьд тун тохиромжтой нөхцөлд болсон уг гараа нь багуудын чансааг шалгасан өрсөлдөөнтөй гараа болсон юм.

Эв найрамдлын гүйлт болно

Их багш Шри Чин Мойн санаачилсан гүйлт дэлхийн улс орнуудыг хамран өрнөсөөр байна. Тус эв найрамдлын гүйлт нь Монгол улсын хэвтээ тэнхлэг дагуу үргэлжлэх бөгөөд тамирчид зам дагуу олон аймаг, суурин газрыг дайран өнгөрч эв найрамдал, спортыг сурталчилан дэлгэрүүлэх үйл ажиллагааг явуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж