Бербатов Болгарын шигшээг орхилоо

Английн “Манчестер Юнайтед” клуб болон Болгарын шигшээ багийн довтлогч Димитар Бербатов гэнэтхэн олон улсын карьераа орхиж буй тухайгаа зарлалаа. Өдгөө 29 настай шигшээ багийн ахлагч тэрбээр эх орныхоо төлөө 74 тоглолтод оролцож, 48 гоол оруулсан юм.

Хоккейн ДАШТ-ий эхний шатны тоглолтууд өндөрлөлөө

Шайбтай хоккейн 74 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатны сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Монголын цагаар 22.15, 02.15 цагаас “А” болон “С” хэсгийн дөрвөн тоглолт Германы мөсөн талбайд өрнөсөн.

Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өнжих дараагийн тоглогч

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны хэд хэдэн од тоглогчид өнжих шийдвэрийг гаргаад байгаа.
Бэртэл гэмтлээс сэргийлж, улсынхаа нэрийн өмнөөс тоглох саналаас татгалзсан жагсаалтад шинээр Тони Паркер орж ирлээ.

Тайгер Вүүдсийн ойрын ирээдүй бүрхэг байна

Дэлхийн номер нэг гольфчин Тайгер Вүүдсийн хүзүүний гэмтэл сэдэрч, шөрмөсний төвгөр гадаргуунд архаг үрэвсэл бий болсон бөгөөд чухам хэзээ гольфын ногоон зүлгэнд эргэн ирэх нь тодорхойгүй байгаа талаар тэрбээр өөрийн вэбсайтдаа бичжээ.

Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

Энэтхэгийн нийслэл Нью Дели хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчин Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ.

Өсвөрийн регбичид өрсөлдлөө

Монголын регбигийн холбооноос зохион байгуулсан өсвөрийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж