Каирт суугаа монголчууд жүдочдоо дэмжив

Египетийн Каир хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болсон Жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнд дэлхийн 30 орны жүдочид өрсөлдсөний дотор Д.Нямлхагва ахлагчтай Монголын 10 жүдоч зодоглосон билээ.

“Байерн Мюнхен”-ий хүсэлт талаар боллоо

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт энэ бямба гарагт Пернейн хойг Испани улсын нийслэл Мадрид хотноо “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Спортын төв ордныг “эмчлэх” цаг болжээ

1940-өөд оны сүүлч, 1950 –иад оны эхэн үеэс Монгол Улсад их спортын төрлүүд хөгжиж эхэлсэн билээ. Удалгүй зарим нэг төрлөөр шигшээ баг байгуулагдан, спортын ордон, барилга байгууламж яахын аргагүй хэрэг болсон.

Роман Абрамович Какаг багтаа авчирна

Түүхэндээ анх удаагаа нэг улиралд хос цом хүртсэний дараа Лондонгийн “Челси” клубын эзэн, ОХУ-ын газрын тосны магнат Роман Абрамович дасгалжуулагч Карло Анчелоттиг “Реал Мадрид”-аас Какаг авчрах эрхээр шагнажээ. Британийн “Дэлхийн мэдээ” хэвлэлд мэдээлснээр Оросын олигарх энэ зуны арилжаа, наймааны цонх нээгдмэгц Бразилийн супер одыг “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд авчрахыг ногоон гэрлээр зөвшөөрөх гэнэ.

Гандболын УАШТ эхэллээ

Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадамд оролцож эхэлсний 45 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын 2010 оны оюутны аварга шалгаруулах гандболын тэмцээн өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийн байранд эхэллээ. Тэмцээн өнөөдөр, маргааш үргэлжилж, дүнгээ гаргана.

“Холбооны цом”-ын аваргууд тодров

“Ээлт” эмнэлгийн нэрэмжит Монголын модон бөмбөгийн “Холбооны цом”-ын төлөө тэмцээний аваргууд тодорлоо. Тэмцээн гацуурт дахь “Монгол шилтгээн” жуулчны баазын модон бөмбөгийн талбайд энэ сарын 14-нд болсон юм.

Спортын гимнастикийн аваргууд тодорлоо

Улаанбаатар хотын аварга шалгаруулах 2010 оны спортын гимнастикийн тэмцээн энэ сарын 15, 16-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гимнастикийн төв зааланд боллоо.

Рибери Аваргуудын лигийн финалд оролцохгүй

“Баейрн Мюнхен” клубын плеймейкер Фрэнк Риберид ногдуулсан шийтгэлийг цуцлуулахаар тус клубын удирдах албан тушаалтнууд, Риберигийн хамт спортын арбиторын шүүхэд давж заалдсан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн учир ирэх бямба гаригийн үдэш болох Аваргуудын лигийн финалын тоглолтод “Бавари” Риберигүйгээр талбайд гарах боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж