Б.Мөнгөнтуул шатрын олимпиадад оролцоно

Швейцарийн Цюрих хотноо оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн төрөлд хувийн дүнгээр дэлхийн аварга болсон их мастер Б.Мөнгөнтуул өдгөө Герман улсад байгаа юм.

С.Батцэцэгийг байр, машинаар шагнажээ

Дэлхийн аварга С.Батцэцэг Москвагийн дэлхийн аваргад амжилттай оролцож, эх орондоо алтан медаль авчирсандаа туйлын баяртай байгаагаа илэрхийлж, ийнхүү дэлхийн дэвжээнд өндөр амжилт гаргахад тусалж, дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Антон азгүйтэж, Нибали улаан цамцтай боллоо

Ла Вуэлта уралдааны 14 дэх гараа бямба гаригт болж, нийлбэр дүнгээр тэргүүлэгч Испанийн Игор Антон осолд орсноор уралдааныг орхиж, улмаар ялагчийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдаж, шуугиан тарилаа.

Жүдочид үнэмлэхүй жинд зодоглоно

Өнөөдөр дэлхийн аваргын эрэгтэй, эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн барилдаан болж, аваргууд тодрох учиртай. Манай улсаас үнэмлэхүй жинд зөвхөн эрэгтэйчүүдийн барилдаанд өрсөлдөх юм. Тодруулбал, Х.Мөнхбаатар, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал нар өнөөдөр дэлхийн аваргын татамид хүч сорин өрсөлдөнө.

Бэкхэм ногоон талбайдаа эргэн ирлээ

Гэмтлийн улмаас зургаан сарын турш ногоон талбайгаас хөндий байсан Дэвид Бэкхэм бямба гаригт болсон MLS-ийн “ЛА Галакси” болон “Колумбус Крью” багуудын хооронд болсон тоглолтын хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарч, тогложээ.

Алонсо “Ferrari”-д Монзагийн ялалт авчирлаа

Баттонгийн хувьд гараагаа тун сайн эхлүүлж, эхний 36 тойргийн туршид уралдааныг тэргүүлж байсан ч пит-стоп хийсний дараа Алонсо түүнийг гүйцэж түрүүлснээр дөрвөн жилийн дараа “Ferrari”-д Монцагийн уралдааны талбараас ялалт авчирсан юм.

Америкийн сагсчид дэлхийн аварга боллоо

994 оноос хойш анх удаагаа аваргын титэм хүртсэн Нэгдсэн улсын багаас Кевин Дурант 28 оноо авч, багаа манлайлсан бөгөөд тэмцээний туршид авсан онооны тоогоор АНУ-ын шигшээ багийн түүхэнд шинэ амжилт тогтоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж