Дрогба дөрвөн цом хүсч байна

Шинэ улирлыг гайхалтай эхлүүлж, Премьер лигийн эхний таван тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулж, мөн Аваргуудын лигийн эхний тоглолтонд “Жилина”-г 4:1 харьцаатай буулган авсан “Челси” клубын гол довтлогч Дидье Дрогба энэ жил дөрвөн цом хүртэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Видич Бербатовыг магтав

Английн Премьер лигийн тавдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолт буюу “Манчестер Юнайтед” болон “Ливерпуль” багийн тоглолтод хет-трик хийсэн Димитар Бербатовыг уг тоглолтод багаа ахлан тоглосон Неманья Видич магтлаа.

Артест бөгжөө зарна

“ЛА Лейкерс” багийн довтлогч Рон Артест аваргын бөгжөө дуудлага худалдаагаар зарах санаа сэджээ.

Бенитез дургүйцлээ илэрхийлэв

“МанЮ”-гийн дасгалжуулагч Сэр Алекс Фергусон “Ливерпуль”-ийн уналтыг тус клубын экс-дасгалжуулагч Рафаэль Бенитезтэй холбосонд өдгөө “Интер Милан”-ы дасгалжуулагчаар ажиллаж буй Бенитез дургүйцлээ илэрхийлжээ.

Улаанбаатарт даамын Азийн АШТ болно

Манай улсын нийслэл Улаанбаатар хотноо аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.

Учияма WBA-ын аваргын бүсээ хамгааллаа

Японы мэргэжлийн тулаанч Такаши Учияма WBA-ын хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа өчигдөр Индонезийн Рой Мухлисийн эсрэг хийж, өрсөлдөгчөө техникийн хүнд цохилтоор буулган авсан байна.

Моуриньо шигшээ багаа дасгалжуулахгүй

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын дараагийн хоёр тоглолтод улсынхаа шигшээ багийг түр хугацаанд дасгалжуулах саналд татгалзсан хариу өгчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж