Эдвин ван дер Сар зодог тайлах уу

Эдвин ван дер Сар энэ улирлыг дуусгаад зодог тайлж магадгүй талаар “Манчестер Юнайтед” багийн хаалгачдын дасгалжуулагч Эрик Стийл хэлж байна.

Өнөөдөр манай дөрвөн боксчин тулалдана

Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний хэсгийн ээлжит тоглолтууд өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ.

Возняцки дэлхийн номер нэг теннисчин боллоо

Данийн теннисчин Каролина Возняцки Бээжин хотноо үргэлжилж буй China Open тэмцээний шөвгийн наймд шалгарснаар ирэх долоо хоногт шинэчлэгдэн гарах дэлхийн эмэгтэй талбайн теннисчдийн чансааны жагсаалтыг тэргүүлэх боломжтой боллоо.

Педроза Малайзын гран-прид оролцохгүй

Өнгөрсөн долоо хоногт Японы гран-при уралдааны өмнөх бэлтгэл гарааны үеэр осолдож, эгэмний ясаа хугалсан Испанийн нисгэгч Дани Педроза ирэх ням гаригт болох Малайзын MotoGP уралдааныг өнжихөөс өөр аргагүйд хүрчээ.

FIBA-гийн удирдлагууд Монголд ирлээ

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Патрик Бауманн болон спортын захирал, Словакийн иргэн Любомир Котлеба нар өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирлээ.

Австрали усан спортод ноёлсон хэвээр

Хамтын нөхөрлөлийн орнуудын 19-р спорт наадмын гурав дахь өдөр усанд сэлэлтийн есөн төрөлд медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллалтын төрөлд Австралийн Лейзел Жонс хоёр минут, 25,38 секундээр түрүүлсэн байна.

Хожсон халагдахгүй

Амжилт муутай байгаа “Ливерпуль”-ийн мэнэжэр Рой Хожсон өөрийн ажлаа алдахгүй гэсэн байна.

Энди Муррэй, Иван Любичич нар шөвгийн наймд

Хятадын нийслэлд эрэгтэй теннисчидийн өрсөлдөөн үргэлжилж байна. Тэмцээний шилдэг 16-ийн шатанд таарсан Их Британийн Энди Муррэй, Испанийн Алберт Монтанес нарын тоглолт 7:5, 6:3-ын харьцаатай Шотланд теннисчний ялалтаар өндөрлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж