Д.Идэрбат мөнгөн медаль хүртлээ

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүнд жин болох +91 кг-д эх орноо төлөөлөн оролцсон Д.Идэрбат аваргын төлөөх тулаанаа ОХУ-ын тамирчин Арсланбек Махмудовтой хийж, 5:1 харьцаатай ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

С.Эрдэнэбаяр аваргын төлөөх тулаанд ялагдлаа

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-ын жинд өрсөлдсөн С.Эрдэнэбаяр аваргын алтан медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчин Руслан Фаиферт ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Олимп, дэлхийн аваргууд лекц уншина

“Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагыг санаачлан байгуулж, эх орныхоо спортын хөгжилд хувь нэмрээ оруулж буй олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Б.Наранбаатар нар Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өргөж яваа шилдэг тамирчид билээ.

Б.Түвшинбат Монголын гурав дахь алтан медалийг хүртлээ

Улаанбаатар хотноо сүүлчийн өдрөө үргэлжилж буй оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн Б.Түвшинбат аваргын алтан медалийн төлөөх тулаанд Туркийн боксчин Онур Сипалыг 5:0 харьцаатай хожсоноор оюутны дэлхийн аварга боллоо.

Э.Идэрхүү мөнгөн медаль хүртэв

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 56 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Э.Идэрхүү Европын аварга, Туркийн тамирчин Феркан Улустай тоглож, 4:1 харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

Н.Төгсцогт оюутны дэлхийн аварга боллоо

Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд өрсөлдсөн манай тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая Казахстаны тамирчин Хаби Исмаил-Ахуновтой тулалдаж, ялалт байгуулснаар оюутны дэлхийн аварга боллоо.

ОУОХ-ны гишүүн Монголд айлчилж байна

Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн, Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарь улсын иргэн Патрик Бауманн Монгол улсад айлчилж байна.

П.Сэрдамба өнөөдөр тоглоно

Улаанбаатар хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IV тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж