Армийн баг Америкт

Олны анхаарлын төвд улирал эхлэхээс өмнө аль хэдийнэ ороод байгаа “Майами Хит” өнөөдөр хойд хөршийн шилдэг баг “ЦСКА Москва”-тай талбайдаа тоглохоор болжээ.

Эшли Коул шилдгүүдийн нэг

“Гурван арслангууд”-ын менежер Фабио Капелло Английн шигшээ болон “Челси”-гийн зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коулыг өнөө цагийн шилдэг жигүүрийн хамгаалагчдын нэг гэж үзжээ.

Чөлөөтийнхөн Б.Д.Будаевийн тэмцээнд зодоглоно

ОХУ-ын Улаан-Үдэ хотноо энэ сарын 13-24-ний хооронд үргэлжлэх Буриадын нэрт бөх, дасгалжуулагч Борис Дугданович Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо.

Олон улсын удирдах ажилтны семинар Тайваньд

Тайванийн Үндэсний олимпийн хорооны урилгаар МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан Каошун, Тайпей хотод зохиогдсон Спортын байгууллагуудын удирдах ажилтны олон улсын семинарт оролцож, Монгол-Тайванийн спортын харилцааны түүх, хэтийн төлөв, Монголын спортын байгууллагуудын онцлог, хамтын ажиллагаа, бүс нутаг, тивийн наадмуудын талаар баримтлах бодлого, хамтын ажиллагааны талаар лекц уншив.

Веттель өрсөлдөөнд эргэн ирлээ

Герман залууг энэ улирлын хамгийн азгүй нисгэгч хэмээн цоллож, аварга цол хүртэх эрхгүй хэмээн дуудаж байсан цаг саяхан. Гэтэл өнгөрөгч амралтын өдрөөр болсон Японы гарааны дараачаар түүнийг магтах өнгө аяс ажиглагдаж эхэллээ.

“Нэтс” хойд хөршид

“Нью Жерси Нэтс” багийн шинэ эзэн ОХУ-ын тэрбумтан Михаиль Прохоров ням гаригт өөрийн шинэ багаа Орос түмэнд танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж