Азийн наадамд оролцох тамирчдыг маргааш үднэ

“Гуанжоу-2010” Азийн XVI спортын их наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслолын ажиллагаа маргааш 11.00 цагаас Монголын Үндэсний Олимпийн Хорооны байранд болох гэж байна.

“Giants” World Series-т яллаа

Сан Францискогийн “Үлэмж биетнүүд” Арлингто Боллпарк цэнгэлдэхэд “Техас Рейнжерс”-ийг 3:1 харьцаатай хожсоноор цувралын харьцааг 4:1 болгож, Major League Baseball-ын 106 дахь удаагийн улирлын аваргаар тодорлоо.

Б.Наранбаатар дараагийн барилдаанаа бямба гаригт хийнэ

Германы бөхийн чөлөөт барилдааны “KSV-Kollerbach” клубыг төлөөлөн Бундеслигт барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Наранбаатар дөрөв дэх тойргийн барилдаанаа бямба гаригт хийнэ.

Д.Номин-Эрдэнэ эх орондоо ирлээ

Грекийн Порто Каррас хотноо аравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, охидын 10 насны ангилалд аваргын алтан медаль хүртсэн Д.Номин-Эрдэнэ өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.

Спортынхон улс төрд

Харин Орегон мужид NBA-ын тоглогч асан Крис Дадли мужийн амбан захирагчийн сонгуульд нэр дэвшиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж