О.Гүндэгмаа тавдугаар байрт шалгарлаа

Азийн наадмын буудлага спортын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдөж, урьдчилсан буудлагад 578 оноо авснаар шигшээ наймд өрсөлдөх эрхтэй болоод байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа саяхан шигшээ буудлагад өрсөлдөж, тавдугаар байрт шалгарлаа.

Д.Амартүвшин ялагдлаа

Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглож буй “Дэлхийн цом”-ын хүрэл медальт, ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы бөх Хироаки Хираокад цэвэр ялагдлаа.

Б.Бат-Эрдэнэ ялагдлаа

Жүдо бөхийн ОУХМ Б.Бат-Эрдэнэ “Гуанжоу-2010” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөж буй.

Д.Идэрбат БНХАУ-ын боксчинд дийлджээ

Азийн наадмын өнөөдөр эхэлсэн боксын тэмцээний эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох +91 кг-д тулалдаж буй Д.Идэрбат БНХАУ-ын тамирчин Жан Жилейтэй эхний тулаанаа хийж, ялагдсан байна.

Д.Цэрэнханд хүрлийн төлөө барилдана

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд зодоглож, хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын шилдэг бөх Ким На Ёнд ялагдсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд өнөөдөр үнэмлэхүй жинд мөн өрсөлдөж байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж