Д.Цогтбаатар Японы тамирчинд ялагдлаа

Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-д барилдсан ОУХМ Д.Цогтбаатар хүрэл медалийн төлөө Москвагийн дэлхийн аваргын хүрэл медальт, Японы бөх Ясухиро Инабад 3:0 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй боллоо.

Х.Цагаанбаатар ялагдлаа

Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотноо үргэлжилж буй IJF-ийн гран-при тэмцээнд жин өгсөн, 73 кг-д зодоглосон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хоёр дахь барилдаандаа ОХУ-ын жүдоч Мурат Кодзоковт цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Д.Цогтбаатар хүрэл медалийн төлөө барилдана

“Гуанжоу-2010” Азийн спортын их наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Д.Цогтбаатар дагах барилдаанд Филиппиний бөх Жерри Анганаг 4:0 харьцаатай ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж