FIFA-2018-ын зардал 50 тэрбум ам.доллар

ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэнгүүдийг барих мөн зохих дэд бүтцийг хөгжүүлэхэд 50 тэрбум гаруй ам.доллар зарцуулах бөгөөд харин өвлийн олимпийн зардалд 30 тэрбум ам.доллар гаргаж байгаагийн талаас илүүг нь холбооны төсвөөс гаргаж буй тухай “Коммерсант” мэдээлжээ.

Х.Рэднапп Ф.Каппелог залгамжлах уу

Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн гэрээ 2012 онд дуусна. Харин дараагийн дасгалжуулагчаа англичууд нутгийнхаа мэргэжилтнийг ажиллуулна гэдгээ мэдэгдсэн.

F1 2013 оноос “ногоон” хөдөлгүүртэй болно

Мотор спортын хаан ангилал гэгддэг “Формула нэг”-ийн удирдлагууд 2013 оны улирлаас эхлэн уралдааны машинуудыг шинэ төрлийн “ногоон” буюу байгаль орчинд хорт нөлөө багатай хөдөлгүүртэй болгох талаар хэлэлцэж, тохирчээ.

“Их Эе” хуралдаж байна

Монголын үндэсний бөхийн холбооны VI “Их Эе” өдгөө “Чингис” зочид буудалд хуралдаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж