Жонни Флинн D-league-ээс эргэн ирнэ

“Миннесота Тимбервулвес” багийн холбон тоглогч Жонни Флинн эргэн ирэх нь ээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард гуяндаа гэмтэл авч, мэс засал хийлгэсэнээр хэдэн сарын туршид талбайд гарах боломжгүй болоод байсан юм.

Тамирчид шинэ жилээ тэмдэглэнэ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас энэ сарын 24-нд Спортын төв ордонд Тамирчдын шинэ жилийг зохион байгуулах гэж байна.

Таван одтой “Барса” хүснэгтийг тэргүүлсээр

Форм сайтай байгаа “Барселона” Испанийн Примера лигийн 15 дугаар тойргийн хүрээнд Кэмп Ноу цэнгэлдэхдээ “Реал Сосьедад”-ыг 5:0-ээр бут ниргэснээр мөнхийн өрсөлдөгч “Реал Мадрид”-аас хоёр онооны илүүгээр лигийн хүснэгтийг тэргүүлж байна.

Б.Мөнхбаатар эхний тойрогт ялагдлаа

Токио хотноо IJF-ийн “Их дуулга” ангилалд багтах олон улсын зэрэглэл өндөртэй тэмцээний хамгийн хүнд жин буюу +100 кг-д хүч сорьсон ОУХМ Х.Мөнхбаатар эхний тойргийн барилдаанд ялагдсанаар тэмцээнийг орхилоо.

Тевез “Ман Сити”-гээс явна

Аргентиний шигшээ багийн довтлогч Карлос Тевез “Манчестер Сити”-гээс явахаар нэгмөсөн шийджээ. Учир нь клубын удирдлагын зарим нэг эрхмүүдтэй дахиж сэргэхээргүй таарамжгүй харилцаатай болсон гэнэ.

Дрогба “Тоттенхэм”-д оноо бэлэглэв

Будант Лондонгийн ээлжит дерби өнгөрсөн шөнө “Уайт Харт Лейн” цэнгэлдэхэд “Челси” болон “Тоттенхэм” багуудын хооронд өрнөж, сэлгээгээр талбайд гарсан Дидье Дрогба 11 метрийн торгуулийн цохилт алдсанаар өрсөлдөгчдөө оноо бэлэглэлээ.

Гадаад хэргийн яам шатрын тэмцээн зохионо

Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монголын шатрын холбооноос хамтран Монгол Улсын Дипломат албаны ойд зориулан Монгол Улсын Гадаад харилцааны ууган сайд, Эрдэнэ дайчин, хошой чин ван Минжиддоржийн Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээнийг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулахаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж