Самбын охидыг хоёр өрөө байраар шагнажээ

Узбекстаны нийслэл Ташкент хотноо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах XXXIV удаагийн тэмцээнд оролцож, аваргын алтан медаль хүртсэн М.Уранцэцэг, Б.Солонго нарын шилдэг залуу тамирчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хоёр өрөө байраар шагнажээ.

Хөлбөмбөгийн дасгалжуулагчид сургалтад хамрагдана

Монголын хөлбөмбөгийн холбоо 2011 оныг “Сургалт-Бүтээн байгуулалт”-ын жил болгосонтой холбогдуулж, хөлбөмбөгийн дасгалжуулагч, шүүгч нарыг шинээр бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, зэрэглэл тогтоох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна.

Өсвөрийн боксчдын “Тэмүүлэл” тэмцээн болно

Тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилтаараа Монголын топ дөрвөн спортын нэг гэгддэг боксын спортыг өсвөр үеийнхний дунд хөгжүүлэх зорилгоор БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит боксын “ТЭМҮҮЛЭЛ” тэмцээнийг энэ оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.

Туркийн “Бешикташ” шинэ гишүүдээ танилцууллаа

Туркийн “Бешикташ” клуб Истанбул хотод хэвлэлийн бага хурал хийж, энэ өвөл авсан шинэ тамирчид болох Португалийн шигшээ багийн Симао, Уго Алмейда, Мануэль Фернандес нарыг олон нийтэд танилцууллаа. Ингэснээр дээрх тамирчид Рикардо Куарежма, Гути нарын шилдгүүдтэй цуг тоглохоор болж байна.

Диана Таураси сэргээш хэрэглэжээ

Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны од тоглогч Диана Таураси сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдож, хоёр жилийн хугацаанд Туркийн лигт тоглох эрхээ хасуулж магадгүй байгаа талаар Туркийн мэдээллийн хэрэгслүүд даваа гаригт мэдээлжээ.

Тамирчин-сурагчдад боксын хэрэгсэл бэлэглэлээ

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн боксын ангийн тамирчин-сурагчдад Монголын Олимпийн боксын холбооноос өнөөдөр иж бүрэн боксын хэрэгсэл гардуулан өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж