Жокович Федерерийг хожиж, финалдлаа

“Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээн эхний тоглолт өчигдөр орой болж, Сербийн теннисчин Новак Жокович өнгөрсөн жилийн аварга Рожер Федерерийг буулган авснаар дуулианы эзэн болоод байна.

Өвлийн Универсиад хөшгөө нээлээ

Туркийн Эрзурум хотноо дэлхийн оюутан залуусын өвлийн XXV Универсиад наадам өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаа Эрзурум хотын 21 мянган хүний суудалтай Симал Гурсел цэнгэлдэх хүрээлэнд болж, Универсиад наадмын тугийг залснаар албан ёсоор эхэлсэн юм.

“Рома” “Юве”-г хожсоноор их шөвөгт шалгарлаа

65 дахь удаагийн Coppa Italia тэмцээний дунд шөвөгт учраа таарсан Сери А-гийн шилдгүүд болох “Рома”, “Ювентус” нарын тоглолтод Мирко Вучинич, Родриго Таддей нар хоёрдугаар хагаст гоолдсоноор нийслэл хотын багийнхан “Хуучин ноёд”-ыг талбай дээр нь 2:0 харьцаагаар буулган авч, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан байна.

Ferrari шинэ төмөр хөлгөө өнөөдөр танилцуулна

Автомашины тойрог замын уралдаан “Формула нэг”-ийн 2011 оны улирал албан ёсоор гуравдугаар сарын 13-нд Бахрайны гран-при уралдаанаар эхэлнэ. “Формула нэг”-ийн 60 жилийн түүхэнд анх удаа 20 гран-при уралдаантай байхаар төлөвлөгдсөн энэ улиралд Энэтхэгийн гран-при нэмэгдэж буйгаараа онцлог.

Адебайор “Реал”-д ирлээ

Английн Премьер лигийн “Манчестер Сити” клубын довтлогч Эммануэль Адебайор Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багийн гишүүн боллоо.

Монгол бөхийн 40 шинэ зүйл

МҮБХ-ноос Монгол бөхийн түүхэнд бий болгож, шинээр хэрэгжүүлсэн 40 шинэ зүйлийг танилцуулж байна.

Нью-Йорк Никс хамгийн үнэтэй баг

Форбес сэтгүүл NBA-ийн багуудын үнэ цэнийг тодорхойлжээ. Тус сэтгүүлийн гаргасан судалгаанаас үзвэл өнгөрсөн жил ҮСБХ-ны 30 багаас 17 нь санхүүгийн алдагдалтай ажилласан байна.

Сар шинийн барилдааны хуваарь гарчээ

Сар шинийн барилдааны хуваарь гарчээМҮБХ-ноос Билгийн тооллын ХҮII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан “Бөхийн баяр” цуврал барилдаан зохион байгуулах хуваарийг батлан гаргажээ.

Жүдочдод “Adidas”-ын кимоно бэлэглэв

Монгол Улсад “Адидас” брэндийн спортын зургаан төрлийн хувцас оруулж ирдэг “Adidas WD Mongolia” дэлгүүр тун удахгүй нээлтээ хийх гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж