Лигийн шинэ багууд хоорондоо тоглоно

Энэ жилээс эхлэн Nissan премьер лиг нэрээр зохиогдох болсон дээд лигийн тэмцээнд шинээр хөл тавьсан “Милл хаус” компанийн “Ав-атар” болон ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багууд маргааш хоорондоо тоглох юм.

М.Бундмаа аваргын төлөө барилдана

“Лондон-2012” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Парисын “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглож буй ОУХМ М.Бундмаа аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Францын жүдоч Пенелопп Боннаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан манай тамирчин мөн Францын бөх

Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө

Одоо манай тамирчин аваргын алтан медалийн төлөө Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Голландын бөх Хенк Гролтой барилдана.

Н.Түвшинбаяр хүрэл медалийн болзол хангалаа

Бээжингийн олимпийн наадамд түрүүлж, Монголын спортын түүхэн дэх анхны олимпийн аварга болсон ч олимпиос хойш гэмтэл авч, өнөөг хүртэл төдий л амжилт гаргаж чадаагүй Н.Түвшинбаяр Парисын “Их дуулга”-ын тэмцээнд хүрэл медалийн болзол хангалаа.

Н.Түвшинбаяр медалийн төлөө барилдана

IJF-ийн 2011 оны анхны “Их дуулга”-ын тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр Парисын татамид зодоглосон манай бөхчүүдээс Бээжингийн олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болоод байна.

Бэндичид мөнгөн медаль хүртлээ

Азийн өвлийн спортын VII наадмын хөтөлбөрт шинээр багтсан бэндигийн төрөлд Монголын баг тамирчид мөнгөн медаль хүртлээ.

Б.Мөнгөнтуул аваргын төлөө

Хойд хөршийн нийслэл Москва хотноо олон улсын шатрын нээлттэй тэмцээний В ангилал буюу эмэгтэй залуу их мастеруудын тэмцээнд оролцож буй их мастер Б.Мөнгөнтуул найман өргийн дараах байдлаар 6,5 оноотой тэмцээнийг тэргүүлж байна.

М.Бундмаа “Их дуулга”-ын аварга боллоо

Францын нийслэл Парис хотноо IJF-ын “Их дуулга” ангилалд багтах 154 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьсон дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Бундмаа аваргын алтан медаль, түүнийг дагалдах 5000 ам.долларын шагналын эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж