М.Бундмаа дэлхийн чансааны дөрөвт эрэмбэлэгдэв

Бакугийн “Мастерууд”-ын тэмцээнд түрүүлснээр чансаандаа 400 оноо нэмсэн Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 1620 оноогоор тасархай тэргүүлж байгаа бол Парисын “Их дуулга”-аас алтан медаль зүүсэн анхны Монгол жүдоч болсон ОУХМ М.Бундмаа 300 оноо нэмснээр чансааны дөрөвдүгээр байр руу ахилаа.

Б.Гончигдамба Завханы барилдаанд түрүүлэв

Монгол Бөхийн өргөөнд өчигдөр болсон “Завханчуудын их золголт” уулзалт, цэнгүүний үеэр Завхан аймгийн харьяат улс, аймгийн аллар цолтой 32 бөхийн барилдаан болж, Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Гончигдамба түрүүлж, Тэс сумын харьяат улсын начин Л.Нямсүрэн үзүүрлэлээ.

Криштиан Рональду рекорд эвдсээр

”Реал Сосеьдад”-тай хийсэн тоглолтод гоолдсоноор Криштиан Рональду ”Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд 51 тоглолтод 50 дахь гоолоо оруулснаар рекордын эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж