Б.Номин-Эрдэнэ ялагдлаа

55 кг-ын жинд ОУХМ Б.Номин-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Грекийн бөх Мария Преволаракиг 1:0, 2:1 харьцаатай ялсан ч удаахь барилдаанд Канадын бөх Тоня Линн Вербеект 5:0, 2:0 харьцаатай ялагдсанаар энэ удаагийн дэлхийн аваргыг орхиж байна.

Харумафүжи гурван унаатай боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн тав дахь өдрийн барилдаан өнөөдөр болж, озэки Харумафүжи Д.Бямбадорж зүүн жигүүрийн маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Такэказэд уватэнагэ мэхээр өвдөг шороодсоноор хоёр даваа, гурван унаатай боллоо.

Б.Номин-Эрдэнэ, О.Насанбурмаа нар яллаа

Туркийн Стамбул хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д өрсөлдөж буй Б.Номин-Эрдэнэ, 63 кг-д барилдаж буй О.Насанбурмаа нар эхний барилдаандаа яллаа.

Теннисчдийн чансаа шинэчлэгдлээ

Талбайн теннисний “Их дуулга”-ын дөрвөн цуврал нэг “US Open” тэмцээн өндөрлөсний дараа теннисчдийн чансааг шинэчлэн гаргалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж