У.Мөнх-Эрдэнэ ээлжит учраагаа яллаа

Азербайжаны Баку хотноо боксын ДАШТ-д 64 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тулаанаа хийж, Сент-Люсиягийн тамирчныг буулган авлаа.

С.Эрдэнэбаяр Германы боксчинд ялагдав

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна.

Н.Төгсцогт шөвгийн 16-д шалгарлаа

Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр дэлхийн аваргын рингэнд хоёр дахь тулаанаа хийж, Энэтхэгийн боксчинг яллаа.

FILA “Алтан шүгэл”-ийн эздийг тодруулв

Туркийн Стамбул хотноо есдүгээр сарын дундуур болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний дүнгээр FILA буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооноос энэ оны шилдэг шүүгчдээ тодруулж, “Алтан шүгэл” шагнал гардуулжээ.

Т.Чулуунтөмөр ялагдлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчид анхны ялагдлаа хүлээлээ.

Б.Жавхлан өрсөлдөгчөө яллаа

Тулаанууд Монголын цагаар 18.00 цагаас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ОУХМ Б.Жавхлан өрсөлдөгчөө ялаад байна.

Чөлөөтийнхөн Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглоно

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн зарим тамирчид энэ сарын 1, 2-нд ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Коркиний нэрэмжит тэмцээнд зодоглохоор хойд хөршийг зорьжээ.

У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр тулалдана

2009 оны Миланы дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрбээр өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Инчён хотноо болсон Азийн аваргад түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж