Монголын таван боксчин шөвгийн 16-д

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байгаа боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр болно.

Орон нутагт сагсан бөмбөгийн сургалт болно

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран Монгол Улсын 21 аймгийн сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчдын дунд “Сагсан бөмбөг-Архи, тамхигүй спорт” нэртэй сургалт, семинарыг зохион байгуулах гэж байна.

Д.Отгондалай шүүгчдийн саналаар ялагдлаа

Эхний тойрогт Армяны тамирчин Ховханнес Бачковыг 24:13 харьцаатай, дараа нь БНСУ-ын боксчин И Жин-Ёнг 15:3-аар ялсан тэрбээр шөвгийн 16-д Миланы дэлхийн аваргын хүрэл медальт, Ирландын тамирчин Жон Жое Невинтэй тулалдаж, 18:18 (4:4, 9:7, 5:7) харьцаатай тэнцсэн ч шүүгчдийн саналаар Ирландын тамирчин ялалт өгсөн юм.

Чөлөөтийнхөн Өвөрхангайг зорьжээ

Есдүгээр сард болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эмэгтэйчүүд нь багийн дүнгээр гуравдугаар байрт жагссан Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Өвөрхангай аймагт сэргэлтийн бэлтгэл хийхээр өчигдөр Улаанбаатараас хөдөлжээ.

Боксчид олимпийн хоёр эрхтэй боллоо

Монголын ширэн бээлийтнүүдээс одоогийн байдлаар У.Мөнх-Эрдэнэ, П.Сэрдамба нар олимпийн эрхийн болзол хангаад зогсохгүй, маргааш хүрэл медалийн төлөө, цаашлаад мөнгө, аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж