“Хархорум” лигийг Г.Ганзориг тэргүүлж байна

Монголын туялзуур сэлэмний холбооноос шилдэг 16 сэлэмчний дунд зохион байгуулж буй “Хархорум” лигийн тэмцээн өнгөрөгч лхагва гарагт дуулиантайхан эхэлсэн билээ.Энэ ням гаригт лигийн тэмцээн үргэлжлэн явагдлаа. Тамирчид одоогоор тус тус 2-5 тулаан хийгээд байгаа юм. Лигийн тэмцээн тавдугаар сарын 27

Сэтгүүлчид волейболоор өрсөлдлөө

“Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 23 жил, өдөр тутмын хэвлэл болсны таван жилийн ойн хүрээнд спортын таван тэмцээнийг зохион байгуулахаар болж, анхны тэмцээнээ волейболын аварга шалгаруулах тэмцээнээр дөрөвдүгээр сарын 7-8-ны хооронд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг

Эмэгтэй шатарчдыг Б.Анхчимэг тэргүүлж эхлэв

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болж буй шатрын улсын аварга шалгаруулах тэмцээний явцаас хүргэе. Эрэгтэйчүүд 11 тойрог тоглосноос их мастер Д.Шаравдорж, олон улсын мастер Б.Гүндаваа нар есөн оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Тэгвэл эхний хэдэн өдөр тааруухан байсан их мастерын болзол хангаад

Серена оны анхны цомоо хүртлээ

1973 оноос эхтэй “Family Circle Cup” тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо боллоо. Олон улсын мэргэжлийн эмэгтэй теннисчдийн (WTA) чансаа өндөртэй тэмцээнд зүй ёсоор багтаж буй тус тэмцээнд дэлхийн топ 10 тамирчний дөрөв нь хүрэлцэн ирсэн билээ. Шигшээд тус тэмцээний 2008 оны

Н.Төгсцогт ээлжит учраагаа төвөггүй яллаа

Эхний тулаандаа техникийн илт давуугаар ялалт байгуулсан 52 кг-ын жингийн шилдэг боксчин Н.Төгсцогт хоёрдугаар тойрогт Энэтхэгийн тамирчныг мөн л илт давуу хожлоо. Түүний өрсөлдөгч нь Гуанжоугийн Азийн наадмын аварга аСуранжой Мэйнгбам Синг байсан бөгөөд манай тамирчин энэтхэг залууг 30:10-аар яллаа.

Олимпийн бамбар Өмнөговиор аялав

МҮОХ-ноос улс орон даяар аялуулж буй олимпийн бамбар Өмнөговь аймгаар бүтэн сар аялсны эцэст Дорноговь аймагт шилжлээ. Өмнөговь аймаг дахь аяллын сүүлчийн өдрөө Оюу Толгой орд газраар уг бамбар зочилсон юм. Бамбар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван,

Волейболын ОААШТ-ий нээлт болно

Монголд анх удаа зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний нээлтийн ёслолыг УДБЭТ-т хийхээр төлөвлөжээ. Нээлтийн ёслол 17.00 цагт эхлэх бөгөөд ёслолын болон соёлын арга хэмжээ гэсэн хоёр үндсэн

Триатлончид олимпийн эрхийн төлөө

Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн Японы Татеяма хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр хувийн төрлүүдийн аварга шалгаруулах уралдаан болж, дийлэнх медалийг нутгийн эзэд хүртлээ. Одоогоос 13 сарын өмнө Японы зүүн эргийг зонхилон нөмөрсөн цунами, түүний уршгаар гэмтсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан

Венус хагас шигшээд шалгарч чадсангүй

1973 оноос эхтэй “Family Circle Cup” тэмцээн АНУ-ын Чарльстон хотноо болж байна. Тус тэмцээн WTA ангиллын чансаа өндөртэй тэмцээнд зүй ёсоор багтаж байгаа бөгөөд энэ жил тус тэмцээнд шилдэг теннисчид хүрэлцэн ирээд байсан билээ. Дэлхийн топ 10 теннисчдээс дөрөв нь

Буянт-Ухаа руу автобусаар үнэгүй үйлчилнэ

Манай эх оронд болох Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын II тэмцээн эхлэхэд цөөн хоног үлдээд байна. Дөрөвдүгээр сарын 9-15-нд Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт болох тус тэмцээнийг үзэгчдэд үнэ төлбөргүй нээлттэй үзүүлэхээр тэмцээний Зохион байгуулах хороо шийдвэрлэсэн. Түүнчлэн Буянт-Ухаа хүртэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж