Монголын күдогийн холбоо өнгөрсөн бямба гаригт “Kudo Cup” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Үндсэн таван жинд 128 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс 230 ангилалд О.Энхтөр, 240 ангилалд Н.Гансүх, 250 ангилалд Б.Болдбаатар, 260 ангилалд Г.Билгүүн, 270 ангилалд В.Доржсүрэн нар аваргалав.