Б.Сэр-Одын эхний зорилго нь “Монголын олимп”

“Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох эрхийг Монголын тамирчдаас анхлан хүртсэн марафонч, Гавьяат тамирчин Б.Сэр-Од өөрийн эхнэр бөгөөд дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Англид хоёр сарын турш бэлтгэл хийгээд эх орондоо ирлээ. Тэрбээр долдугаар сар хүртэл Монголд байх бөгөөд энэ хугацаан дахь гол

Сурагчдын ДАШТ-ээс хос алтан медаль хүртлээ

Румыны Иаси хотноо өчигдөр өндөрлөсөн шатрын сурагчдын ДАШТ-ээс Монголын бяцхан шатарчид дөрвөн медаль хүртлээ. Дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 6-нд болсон тус тэмцээнд Монголын 16 шатарчин оюун ухаанаа сорьсноос хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн, 9 насны ангилалд Э.Баасансүрэн нар

Эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө

Монголын олимпийн боксын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Лондонгийн олимпод хүч үзэх эрхийн төлөө хилийн дээс алхах гэж байна. Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй эмэгтэйчүүдийн боксын тэмцээн 48, 60 ба 75 кг гэсэн дөрвөн жингийн ангилалд болох юм. Харин

Авьяасаа үнэлүүлж, Лондонг зорьё

ОУОХ-ноос спорт сонирхогчиддоо зориулан нэгэн уралдааныг зарлажээ. Та бүхэн өөрийн юу чаддагаа, өөрийн бүтээж байсан хамгийн сайн амжилтаа видео бичлэгт буулган ОУОХ-нд илгээснээр энэхүү уралдаанд оролцох аж. Түрүүлэх аваас Лондоны олимпийн наадмыг үзэх эрхээр шагнуулах ажээ. Доорхи холбоосноос дэлгэрэнгүй мэдээллийг

Монголын таван тамирчин шигшээд шалгарав

Туркийн Анталья хотод болж буй Дэлхийн цомын тэмцээний рекурв төрөлд Монголын байт харваачид хүч үзэж байна. Зуны олимпийн наадмын хөтөлбөр зөвхөн энэ төрөл багтдаг тул манайхан сонгон авч, сүүлийн үед өндөр амжилт үзүүлж байгаа. Антальяд шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат

Марафон гүйлтэд 157 гүйгч оролцжээ

“Өөрийгөө Ялах” Дархан Марафон бүх нийтийн гүйлтийн тэмцээн 04 дүгээр сарын 28-нд боллоо. Тэмцээнийг Шри Чинмойны Баг, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Аймгийн БТСХ-той хамтран зохион байгууллаа. Энэхүү “Өөрийгөө ялах” марафон гүйлтийн тэмцээн нь уламжлал болон долоо дахь жилдээ зохиогдсон юм. Гүйгчид

Домогт Хендри зодог тайллаа

Английн Шеффильд хотод снукер билльярдын 75 дахь удаагийн ДАШТ үргэлжиж байна. Тус тэмцээний шөвгийн наймд дэлхийн долоон удаагийн аварга Шотландын домогт тамирчин Стивен Хендри нутаг нэгт Стивен Магуред хожигдсоны дараа зодог тайлж буйгаа албан ёсоор зарлалаа. Өдгөө 43 настай тэрбээр

Гар бөмбөгчдийн тэмцэл ширүүн өрнөж байна

Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордны “А” зааланд үргэлжиж байна. “Монголын олимп”-д гар бөмбөгийн “Сүлд”, “Хүч”, “Алдар”, “Аврагч”, “Хилчин” спорт хороо, Хөвсгөл, Дорнод, Булган, Төв, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дундговь, Говьсүмбэр, Ховд аймаг, нийслэлийн

”Евро-2012”-ыг бойкотлоно гэв

Ирэх сард болох Евро 2012 Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Европын холбооноос бойкотлож болзошгүй гэж мэдэгдсэнийг Украйнчууд эсэргүүцжээ. Украйны Гадаад хэргийн яам Европын холбооны дээрх мэдэгдлийн хариуд “Ийм болчимгүй алхам нь тэмцээний нэр хүндийг унагахаас гадна Украйн, Польшийн сая сая

Тамирчдад мөнгөн шагнал гардуулна

Монгол Улсын Засгийн газрын дөрөвдүгээр сарын 18-ны ээлжит хуралдаанаар спортынхонд хамаарах нэг асуудал хэлэлцсэн нь тамирчдад мөнгөн шагнал олгох тухай байсан юм. Тус хуралдаанаас жүдо бөх, софт теннис, самбо бөхийн дэлхийн цомын аварга, шатар, кураш бөх, бүстэй барилдааны өсвөр, залуучууд,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж