Эмэгтэйчүүдээс гурван шатарчин эхний аравт

Вьетнамын Ханой хотод болж буйл шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. 12 орны эрэгтэй 71, эмэгтэй 48 шатарчин энэ удаа тивийн аваргын төлөө өрсөлдөж байгаа юм. Эхний гурван өргийн дараахь байдлаар

Олимпод хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно

Английн нийслэл Лондон хотноо зуны XXX олимпийн наадам эхлэхэд хоёр сар гаруй хугацаа үлдээд байна. Дэлхийн өнцөг булан бүрт олимпийн эрхийн төлөөх тэмцээн, уралдаан өрнөж буй энэ үед Монголын баг тамирчид албан ёсоор 28 эрх аваад байна. Тодруулбал, хөнгөн атлетик,

Путины анхны албан уулзалт Жак Роггетой

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путины ажлаа аваад Кремльд уулзсан анхны хүн нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Путин Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа хийх хамгийн гол ажлуудын нэг нь “Сочи 2014” өвлийн олимпийн наадам хэмээн үзэж буй бөгөөд энэ

Ч.Ганбат Лондонгийн олимп сурвалжилна

www.bukh.mn вэбсайт, “БӨХ” сэтгүүлийн санаачлагч, эрхлэн гаргагч Ч.Ганбат “Лондон-2012” олимпийн наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар явах батламжаа гардан авчээ. Ч.Ганбат нь “Токио-2010”, “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ, “Гуанжоү-2010” Азийн наадам, “Хонконг-2009” Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан бөгөөд дотоодод болж буй томоохон тэмцээнүүд,

С.Бат-Эрдэнэ авиралтаа үргэлжлүүлж байна

Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ Дэлхийн дээвэр Эверестэд авирахаар эх орноосоо мордоод удаагүй байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон тэрбээр Эверест рүү Түвдийн талаас авирч байгаа бөгөөд “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Энэ

Э.Мөнхбилэг олимпийн эрх олгох тэмцээн шүүнэ

“Лондон-2012” зуны олимпийн наадмын ширээний теннисний төрөлд олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 10-13-нд Катарын нийслэл Доха хотноо болно. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 116 тамирчин өрсөлдөх бөгөөд төрөл тус бүрт эхний хоёр байрт шалгарсан тамирчдад Лондонгийн олимпийн эрх

“Ялалтын баяр”-ын тэмцээн болов

Зөвлөлийн ард түмэн, Германы фашизмыг бут цохисны түүхт 67 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо тавдугаар сарын 4-6-ны хооронд ширээний теннисний тэмцээнийг өсвөр, залуучууд, ахмадын ангилалд зохион байгууллаа. Тус тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2002 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ

Лондон хотын дарга улиран сонгогдлоо

Лондон хотод олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахад хамгийн их үүрэгтэй оролцсон хүмүүсийн нэг Лондоны хотын дарга, Консерватив намын төлөөлөл Борис Жонсон улиран сонгогджээ. Тэрбээр сонгуульд ялсны дараах мэдэгдэлдээ Лондон хот олимпийн наадмыг зохион байгуулахад бүх талаараа бэлэн хэмээн

Олимпийн цэнгэлдэх нээлтээ хийлээ

Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болон хөнгөн атлетикийн тэмцээн явагдах цэнгэлдэх хүрээлэн 83 өдөр үлдсэн өдөр буюу олимп эхлэхэд яг 2012 цаг үлдэх хугацаанд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагааг 40000 үзэгч үзэхээр цуглажээ. Энэхүү стадион нь 80000 хүний суудалтай юм.

Олимпийн бамбарыг пүрэв гаригт бадамлуулна

Лондонгийн олимпийн наадмын үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын ажиллагаа энэ пүрэв гарагт Грекийн Олимпия уулын хормойд, эртний олимпийн наадам явагдаж асан газар болно. Нарны гэрлээс гарган авдаг энэхүү галыг асаах ёслолын ажиллагаанд 5000 гаруй хүн оролцох ажээ. Түүнчлэн ОУОХ-ны

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж