Исинбаева өөртөө итгэлтэй байна

ОХУ-ын алдарт харайгч Елена Исинбаева Лондоны олимпод бэлтгэх хугацаа өөрт нь хангалттай байгаа тухай өгүүлжээ. “Энэ хугацаанд би 90 хувийн бэлтгэл хийсэн. Руан, Монте-Карлод болсон тэмцээнүүдэд ч оролцлоо. Олимпод бэлтгэх хугацаа надад хангалттай байна. “Лондон-2012”-ын бэлтгэл хангах үүднээс Европын аварга

Монголын шатарчдыг Б.Гүндаваа тэргүүлж байна

Дэлхийн шатрын холбоо шатарчдын чансааг шинэчлэн гаргажээ. Дэлхийн шатарчдыг чансаагаараа Норвегийн их мастер М.Карлсен тэргүүлж байгаа бол түүний араас Арменийн их мастер Л.Аронян жагсчээ. гуравдугаарт Оросын их мастер В.Крамник багтсан байна. Харин дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын их мастер

Сэргээшийн шинжилгээ авах бэлтгэлээ хангалаа

Наадмын бөхчүүд болон хурдан морины сэргээшийн шинжилгээг энэ сарын 12-нд авахаар бэлтгэл ажлаа базаажээ. Олон улсын допингийн төвөөс баталсан шинжилгээний сав, бөглөх хуудас, тестийг хангалттай бэлдсэн аж. Сүүлийн жилүүдэд бөхчүүдэд сэргээш хэрэглэсэн тохиолдол тасрахгүй байгаа учир допингийн хор холбогдлыг таниулах

Шатрын удмын хүү маргааш эх орондоо ирнэ

Шри Ланка улсын Хиккадово хотноо өндөрлөсөн өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд үнэмлэхүй амжилт үзүүлсэн зургаан настай шатарчин Е.Төгстөмөр тэргүүтэй Монголын шатрын баг маргааш эх орондоо ирнэ. Түүний хувьд блиц, рапид, стандарт төрөлд бүгдэд нь алтан медаль хүртэж, төрийнхөө дууллыг

83 настай өвөө Арменийн тугийг зална

Лондоны олимпийн нээлтийн ёслолд Армений тугийг 83 настай, ЗХУ-ын нэрт гимнастикч асан Альберт Азарян залахаар болжээ. “Манай үндэсний олимпийн хороо ХХ зууны Армений шилдэг тамирчныг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш” хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна. Цагтаа цахилж явсан энэ

Олимпийн медалийг Лондонгийн цамхагт хадгалжээ

“Лондон-2012” зуны олимпийн медальтнуудын энгэрийг чимэх медалиудыг өчигдөр Лондонгийн цамхаг дахь сейфэнд хийж, хадгалжээ. Тус цамхагт Их Британийн хатан хааны үнэт эрдэнэсийг хадгалдаг бөгөөд эзэн хааны цэргүүд сахин хамгаалдаг ажээ. Олимпийн наадмын 4700 ширхэг алт, мөнгө, хүрэл медалийг олимпийн медальтнууд

Шарапова тэргүүн чансаагаа алдах нь тодорхой болов

Талбайн теннисний оны гурав дахь “Их дуулга” болох “Уимбльдон” Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтууд өчигдөр болж эмэгтэйчүүдийн шигшээ наймд өрсөлдөх теннисчид тодорсон байна. Харин тус тэмцээнд түрүүлэх магадлалтай байсан ОХУ-ын теннисчин Мария Шарапова дөрөвдүгээр тойргоос тэмцээнийг

Эх орон нь “баатруудаа” угтан авлаа

Яруу алдарт Испанийн шигшээ багийнхан “Евро-2012”-ын цомын хамт нутагтаа очжээ. Украйнд түүхэн ялалт байгуулж, олон шинэ түүхийн эзэд болсон тэд нийслэл Мадрид хотноо ялалтын баяраа тэмдэглэсэн байна.

Майкл Фелпс долоон алтын төлөө

Бээжингийн олимпийн баатруудын нэг Майкл Фелпс Лондонгийн олимпийн наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнээс татгалзах шийдвэр гаргажээ. Гэхдээ тэр эрвээхий сэлэлтийн хоёр, холимог сэлэлтийн хоёр зайд, мөн буухиа сэлэлтийн гурван төрөлд өрсөлдөж, нийт долоон алтан медалийн төлөө олимпод хурд сорих

Кличко парламентад сонгогдвол зодог тайлна

Украйны шилдэг боксчин Виталий Кличко парламентийн сонгуульд нэр дэвшээд буй. Хэрэв тэр сонгуульд хүчтэй байж, Украйны парламентад сонгогдож чадвал ирэх есдүгээр сард мэргэжлийн боксын рингээ үүрд орхино гэдгээ мэдэгджээ. WBC холбооны хүнд жингийн дэлхийн аварга, өдгөө 40 настай Кличко есдүгээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж