15 настай литва охин алтан медаль хүртлээ

15 настай залуу тамирчин Рута Мейлутит олимпийн усанд замд хурдалж, Литва улсын түүхэнд олимпийн усанд сэлэлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр шигшээ уралдаанд АНУ-ын Ребекка Сониг ялж, аваргын тавцанд гарчээ.

Ц.Мөнхзаяа өнөөдөр олимпийн татамид зодоглоно

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын дөрөв дэх өдөр Монголын таван тамирчин олимпийн талбарт хурд, хүч, цэц сорино.Зуны XXX олимпийн  наадамд эх орноо төлөөлж буй Монголын тамирчдаас өнөөдөр тав нь олимпийн талбарт өрсөлдөх гэж байна. Тодруулбал, байт харвааны төрөлд Ж.Гантөгс, Б.Урантунгалаг

Н.Төгсцогт эхний өрсөлдөгчөө буулган авлаа

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая олимпийн рингэнд эхний тулаанаа хийж, ялалт байгууллаа. Сугалаа ёсоор Азербайжаны тамирчин Элвин Мамишзадатай учраа таарсан

Н.Баяраа 23 дугаар байрт бичигдлээ

Монгол Улсын түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж, 23 дугаар байрт бичигдлээ. Тэрбээр урьдчилсан дасгалд 593 /100, 96, 99, 100, 98, 100/ оноо авснаар

10 метрийн хийн урт бууны тэмцээн эхэллээ

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын буудлага спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны урьдчилсан буудлага эхэллээ. Энэ дасгалд нийт 47 тамирчин өрсөлдөх бөгөөд Монгол Улсыг төлөөлж, ОУХМ Н.Баяраа онч мэргэн сорих юм.Өдгөө 21 настай тэрбээр урт бууны төрөлд анх удаа

Франц “Фелпсийн” АНУ-ыг дийллээ

Долоон алтан медалийн төлөө Лондонд ирсэн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс хоёр дахиа бүдэрлээ. Олимпийн наадмын эхний өдөр буюу 28-нд болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд финалд шалгарч чадаагүй тэрбээр өчигдөр болсон 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа төрөлд

Олимп, дэлхийн рекорд эвдэж, түрүүлжээ

Казахстаны тамирчин Зулфия Чиншанло Лондонгийн олимпийн хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүлжээ. Тэрбээр түлхэлттэй өргөлтөөр 131 кг-ыг өргөсөн нь олимп болон дэлхийн шинэ амжилт бөгөөд нийт 226 кг-ыг өргөсөн нь мөн л олимпийн рекордыг

Байтын босоо аваргууд

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээн өчигдөр болж, БНСУ-ын тамирчид түрүүллээ. Тэд ийнхүү олимпийн түүхэн дэх гайхалтай амжилтаа үргэлжлүүлж, олимпийн алтан медалийг долоо дахь удаагаа дараалан хүртэж буй ажээ. 1988

Өнөөдөр 12 багц медалийн эзэд тодорно

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны XXX олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр спортын долоон төрөлд 12 багц медалийн эзэд тодрох юм байна. Тодруулбал, усанд үсрэлт, туялзуур сэлэм, гимнастик, жүдо, буудлага, усанд сэлэлт болон

Ерөнхийлөгч тамирчидтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй монголын тамирчидтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Лондон 2012” зуны 30
дугаар олимпод оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь
тамирчдын хотхонд өнөөдөр уулзлаа. Тамирчдын хотхонд Монгол Улсын
Ерөнхийлөгчийг Монгол Улсын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж