Даамын УАШТ орон нутагт болно

Узбекстаны Ташкент хотод болсон 100 буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын даамчид амжилттай оролцож, медалийн арвин ургацтай ирсэн. Энэ удаагийн тэмцээнд олон улсын мастер Н.Баттулга, дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран нар Азийн аварга болсноор их мастер цолны болзол хангасан

Кикбоксчид азийн наадамд оролцоно

Азийн Олимпийн Зөвлөлөөс дөрвөн жил тутам зохион байгуулахаар болсон Азийн танхимийн болон тулааны спортын 4 дүгээр наадам ирэх зургадугаар сарын 28 –наас долдугаар сарын 7-нд БНСУ-ын Инчёон хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадам спортын 9-н төрөлд боулинг, биллард, Э

Мадридийн тэмцээн шилдгүүдэд халгаатай байна

Испаний Мадрид хотноо “Mutua Madrid Open” тэмцээн үргэлжиж байна. Өчигдөр шилдэг тоглогчдоос Швейцарийн Рожер Федерер тэмцээнийг орхилоо. Тэмцээний гуравдугаар тойрогт “Их дуулга”-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федерер, Японы Кей Нишикори нарын тоглолтод арлын орны теннисчний ялалтаар өндөрлөжээ. Тоглолт нэг цаг

“Хасу Мегаватт” компани МҮОХ-тай хамтран ажиллана

Монголын үндэсний олимпийн хороо “Рио де Жанейро 2016” олимпийн циклд хамтран ажиллах байгууллагуудтайгаа түншлэлийн гэрээ байгуулж эхэллээ.Өнөөдөр “Олимпик хаус”-д МҮОХ, “Хасу Мегаватт” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болсон юм. Уг ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны Хүндэт гишүүн

Өсвөрийн гандболчид өрсөлдөж байна

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрэмжит гандболын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын спорт зааланд эхэллээ. Тэмцээнд нийслэлээс Сүхбаатар дүүрэг, Хан-уул дүүрэг, Аварга дунд сургууль, ЧД-ийн 57-р сургууль, СХД-ийн Ирээдүй цогцолбор сургууль,

Мани Пакио 11 сард ээлжит тулаанаа хийнэ

Ирэх
арваннэгдүгээр сарын 24-нд Макао хотод Мани Пакио, Брендон Риостой
ээлжит тулаанаа хийхээр боллоо. Дэлхийн долоон удаагийн аварга Пакио
өнгөрсөн оны сүүлээр болсон тулаанд Хуан Мануэль Маркезыг зургаа дахь
раундад буулган авсан юм. Түүнээс өмнө болсон тулаанд буюу 2012 оны

Дэлхийн манлай теннисчин тэмцээнийг орхилоо

Испаний Мадрид хотноо “Madrid Open” тэмцээн үргэлжиж байна. Өчигдөр нэгэн сонирхолтой тоглолт өрнөжээ. Эрэгтэйчүүдийн гуравдугаар тойрогт дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Болгарын Григори Димитров нарын хооронд болоход Жокович ялагдал хүлээж тэмцээнийг орхилоо. Тоглолт гурван сэт үргэлжиж, эхний сэтийг 7:6-аар

Шилдгүүд Мадридад цуглараад байна

Талбайн теннисний Masters-ын цувралын нэг “Mutua Madrid Open” тэмцээн Испаний Мадрид хотноо үргэлжиж байна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хосын төрлөөр явагддаг тус тэмцээнд дэлхийн шилдгүүд бүгд оролцож байна. Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, өнгөрсөн жилийн аварга Швейцарийн

Талбайн теннисний өсвөрийн тэмцээн болно

Монголын талбайн теннисний холбооноос тавдугаар сарын 11-нд Улаанбаатар хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. “Сөүл” спорт клуб, нийслэлийн V сургуулийн задгай талбайд болох тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр олон улсын тээвэр зуучлалын “Ланд Бридж” компани ажиллаж буй

Т.Батчимэг дэлхийн аваргыг хожиж, шуугиан тарилаа

Швейцарийн Женев хотноо болж буй олон улсын шатрын Гран-При тэмцээнд манай шатарчин бүсгүй Т.Батчимэг Дэлхийн аварга, БНХАУ-ын тамирчин Хоу Ифанийг 41 дэх нүүдэлдээ буулган авчээ. Хэдийгээр Т.Батчимэг харьцангуй рейтинг доогууртай ч гэсэн дэлхийд толгой цохьдог шатарчдын нэгийг хожсноор ийнхүү тус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж