Монголын туялзуур сэлэмний холбоо, “Тайж” групп хамтран зохион байгуулах “Цомын төлөөх тэмцээн” хоёрдугаар сарын 16-нд болох юм байна. Чансаагаараа УАШТ, лигийн тэмцээний дараа орох энэхүү тэмцээн ням гаригийн 10.00 цагаас Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хорооны зааланд эхэлнэ.