Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс сагсан бөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ.
G хэсэгт БНХАУ, Монгол, Иран болон Япон улсын шигшээ багууд багтсан. Энэ хэсгийн Монгол-БНХАУ-ын тоглолтод 67-108-ын харьцаагаар урд хөршийн сагсчид хожлоо.