Хүчтэнүүд нэг зааланд хөлс гаргав

Cумочид VS Үндэсний бөхчүүд. Хүчит бөхчүүд оролцох сагсан бөмбөгийн нэгэн сонирхолтой шоу тоглолт тун удахгүй үзэгчдийг доргиох билээ. Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод оролцох сумочид энэ өдрүүдэд башёд

Олимпийн эрхийн төлөөх дотоодын “тулаан” эхэллээ

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнээсээ хоёр эрх авч, нийтдээ найман тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Лондонгийн олимпийг зорих болсон Монголын чөлөөт бөхийн холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Чөлөөтийнхөн ирэх олимпийн наадамд эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг, эрэгтэйчүүдийн 55, 74, 84, 120 кг-ын жинд

Амралтын өдрүүдэд дараалан барилдаантай

Бараг сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “Нутгаа дуурсгана” барилдаан долоо хоног завсарлаж байна. Завсраар нь бөхийн өргөөнд хоёр барилдаан болох ажээ. Энэ сарын 13-нд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан улсын арслан, гарьд цолтны хүндэтгэлийн барилдаан

“Таванхан”, “Увс нуур” дэвжээд тэргүүлж байна

МҮБХ-ноос зохион байгуулж буй “Нутгаа дуурсгана” барилдааны шигшээ барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн билээ. Хэсгээсээ нэгээр шалгарсан “Увснуур”, “Таванхан”, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээд шигшээ барилдаанд 3 оноотойгоор, “Хантайшир”, “Бөхбилэгт”, “Их Монголын хүчтэн” дэвжээд 0 оноотойгоор гарч ирэн, өрсөлдөж байгаа. Харин хоёр

“Эрийн хийморь” барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулдаг болоод буй сумын цолтой болон залуу бөхчүүдийн “Эрийн хийморь” барилдааны энэ сарынх тавдугаар сарын 12-нд 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдааныг MCS групп дэмжин ажиллаж  байгаа бөгөөд хүчит 512 бөх

“Ирээдүйн аваргууд” их наадам болно

“Болор Луу” продакшны санаачилгаар Монголын Сүмо бөхийн холбоо, “Хакухо” сан, МҮОНТ-ийн II сувагтай хамтран “Ирээдүйн аваргууд” хүүхдийн сүмо бөхийн их наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Тус наадам тавдугаар сарын 12-нд эхлэх юм. Уламжлал болсон энэ наадамд 9-15 насны

Лондонд зодоглох жүдочдын нэрсийг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарлалаа. ОУЖБХ-ны дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих эрхтэй болж байгаа

“Нутгаа дуурсгана” барилдаан үргэлжилж байна

Луу жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдааны хэсгийн барилдаан өндөрлөж шигшээ барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 15 цагаас эхлэх гэж байна. Нийт 18 аймгийн 17 дэвжээ гурван хэсэгт хуваагдан барилдсан бол тэднээс зургаан дэвжээ луу жилийн аваргад өрсөлдөхөөр шалгаран

Б.Наранбаатар, О.Үйтүмэн нар олимпийн эрхээ авлаа

Чөлөөт бөхийн төрөлд олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээн өнөөдөр Финляндын Вантаа хотноо эхэлж байна. Зөвхөн алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрх олгох тус тэмцээнд манай таван тамирчин барилдсанаас 55 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин Б.Наранбаатар,

Сумочдын тэмцээний талаар мэдээлнэ

Арлын оронд мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ Монгол орныхоо нэрийг дуурсгаж яваа их аварга Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд нарын тэргүүтэй сумочид эх орондоо хүрэлцэн ирж, үндэсний бөхийн аварга, арслангуудтай сагсан бөмбөгийн талбайд өрсөлдөх өвөрмөц нэгэн “тулаан” болох гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж