Лондонд өрсөлдөх жүдочдыг 5-нд зарлана

Лондонгийн XXX зуны олимпод Монголын жүдочид хамгийн олон хүнээ илгээж байгаа. Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд олимпийн эрх авах нь нэгэнт тодорхой болсон. Олон улсын жүдо бөхийн холбооноос тогтоосон чансаагаар эрэгтэй эхний 22, эмэгтэй 20 тамирчны тус

Өсвөрийн багууд шилдгээ шалгаруулав

МЧБХ-ны өсвөр үеийн багуудын цомын тэмцээн чөлөөт бөхийн спортын мастер, үндэсний бөхийн цэргийн арслан Ж.Батбилэг агсны нэрэмжит болон зохион байгууллаа. Өсвөр үеийн баг тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, баг хамт олныг төлөвшүүлэх, орон даяар чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх зорилготой тэмцээн “Тэмүүжин”

Бүсгүйчүүд багаараа мөнгөн медаль хүртлээ

Дөрөвдүгээр сарын 27-29-нд Узбекистаны нийслэл Ташкентэд Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний сүүлчийн өдөр багийн тэмцээн болж, Монголын эмэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүд тавдугаар байрт оров. Өнгөрсөн жилийн багийн тэмцээнд аман хүзүүлсэн манай бүсгүйчүүд энэ удаа медалиа ихэрлүүллээ. Есөн

Като Бүх Японы аварга болов

Өнгөрсөн ням гаригт бүх Японы үнэмлэхүй жингийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Токио хотын “Nippon Budokan” ордонд болсон тэмцээний аваргаар Хиротака Като тодров. Тэрбээр шөвгийн наймд дэлхийн хошой аварга Ясүюки Мүнэтаг Вазаригаар, алтан медалийн төлөөх барилдаанд Рюүта Ишийг цэвэр ялж, түрүүлжээ.

Сумочдын десант Монголд

Мэргэжлийн сумо бөхийн энэ цаг үеийн шилдгүүдийн тоонд багтаж яваа Монгол сумочид эх орондоо ирж, сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийхээр болжээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү Д.Ананд тэргүүтэй Монголын хүчтэнүүдтэй хамт озэки Баруто нарын бусад сумочид ч Улаанбаатарт

Чөлөөтийн эрэгтэйчүүд эрхийн төлөө мордлоо

“Лондон-2012” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд зодоглох Монголын тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Финляндын Вантаа хотноо тавдугаар сарын 4-6-нд болох сонгон шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад олимпийн эрх олгох юм. Олимпийн

Олимпийн эрх гурваар нэмэгдлээ

Хятадын Тайюань хотод гурван өдөр үргэлжилсэн “Лондон 2012” зуны олимпийн эрх олгох чөлөөт бөхийн гурав дахь шатны тэмцээн өнөөдөр өндөрлөж байна. Нийт 79 орны 380 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнээс Монголын шигшээ багийн эрэгтэй нэг, эмэгтэй гурван тамирчин олимпийн эрх

Америкийн цомоос гурван медаль хүртлээ

АНУ-ын Сан Хосе хотноо өчигдөр эхэлсэн Жиу-жицу бөхийн Америкийн цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гурван медаль хүртлээ. Тодруулбал,  ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Буяндэлгэр /эмэгтэй-64 кг/ алтан медаль хүртсэн бол мөн эрэгтэйчүүдээс ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны

Шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

МҮБХ-ноос зохион байгуулж буй “Нутгаа дуурсгана” тэргүүн дэвжээ шалгаруулах барилдааны хэсгийн барилдааны сүүлийн тойргийн өрсөлдөөн өчигдөр боллоо. Дөрөвдүгээр сарын 14-нд эхэлсэн “Нутгаа дуурсгана” барилдаанд 18 аймгийн 17 дэвжээ гурван хэсэгт хуваагдан, хэсэг тус бүртээ тойргийн барилдаан хийсэн юм. Өчигдөр сүүлийн

Чөлөөтийн эмэгтэйчүүд эрхийн төлөө барилдана

БНХАУ-ын Тайюань хотноо өнгөрөгч баасан гаригт эхэлсэн олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шалгаруулах тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр манай эмэгтэйчүүд эрхийн төлөө барилдана. Баасан гаригт чөлөө бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан болж, 74 кг-ын жинд П.Өнөрбат алтан медаль хүртэж, эрхийн болзол хангасан. Харин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж